Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа.
Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шалгарсан юм.
Шилдэг эмэгтэйчүүдийн танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АРДЫН БАГШ Л.ГАНТӨМӨР.
Бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Л.Гантөмөр багшийн удирсан анги монгол хэлний олимпиадад дүүрэг, хот, улсад тогтмол тэргүүн байр эзэлдэг, 5 жил тутамд явагддаг яамны шалгалтаар 100 хувийн дээд амжилт тогтоож байсан нь түүний багшлах ур чадвар, хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Бяцхан шавь нараа сурган хүмүүжүүлэхээс гадна хамтрагч багш нартаа өөрийн арга туршлага зааж сурган, мэдсэн сурснаа бусаддаа хуваалцан сурган хүмүүжүүлэх их үйлсийн аянд бяцхан шавь нарынхаа шуугианаас холдож чадалгүй зүтгэж явна.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Р.ОЮУНБАДАМ.
Улсад тэр дундаа хорих байгууллагын удирдлагаар олон жил ажилласан түүнийг Монголын анхны эмэгтэй хурандаа, Эмэгтэйчүүдийн хорихын дарга, гавьяат хуульч, доктор гэдгээр сайн танина. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан гавьяат маань өдгөө Шихихутаг их сургуульд багшилж, ирээдүйн хуульч нарыг бэлтгэх их үйлсэд ханцуй шамлан зүтгэж байна.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Б.ОЮУНГЭРЭЛ.
Нийслэлийн ууган төрөх Өргөө амаржих газрын эх баригчаар 38 жил ажилласан Банзрагчийн Оюунгэрэл. 19800 хүүхдийг эсэн мэнд эх барьж, хүйн ээж нь болсон тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Өргөө амаржих газрын хоёр, Монгол Улсын долоон Эрүүлийг хамгаалахын гавьяатны нэг юм. Тэрээр дэлхийн зургаан тэрбум дахь иргэний үе чацуутан Т.Бумбаярыг, Монгол Улсын хоёр сая, гурван сая дахь иргэн, нийслэлийн нэг сая дахь иргэнийг эх барьжээ. Түүний өвөө, аав нь олон хүүхдийг эх барьсан алтан гартнууд байжээ.

ОНЦ ТЭЭВЭРЧИН Г.ДУНГААМАА.
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын троллейбусны жолооч, онц тээвэрчин Гомбодоржийн Дунгаамаа. “Цахилгаан тээвэр” компанид 1995 оны арваннэгдүгээр сард кондуктороор ажилд орсноосоо хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн. Нийслэлийн өнгө төрх болсон нийтийн тээврийн салбарт зүтгэж, нийслэлчүүддээ түргэн шуурхай, цэвэрч нямбай, соёлтой үйлчилж байгаа эмэгтэйг онцолж байна. Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын 20 эмэгтэй жолоочийн нэг юм.

“ЖҮР ҮР” ХХК-ИЙН ЗАХИРГАА ЭРХЗҮЙН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХЗУЛ.
1998 онд 1 технологич, 2 туслах ажилтантай 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан“Жүр үр” ХХК нь өдгөө 380 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 100 гаруй нэр төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэн Улаанбаатар хотод 5 салбар, Дархан Эрдэнэт хотод 3 салбартай томоохон аж ахуйн нэгж болжээ.

АЛДАРТ ЭХ УНДАРМАА.
“Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа. Тэрээр хоёр хүү, дөрвөн охинтой бөгөөд өдгөө 33 настай. Гоо сайхны шивээсчний мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Түүний хань Л.Отгонбаяр “Империал такси” компанид жолоочоор ажилладаг. Танилцаад 20 шахам жил болж байгаа энэ өрхийн хос баганын нэг Д.Ундармааг Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа. Д.Ундармаа “Хатан заяа” салоны хамт олонтойгоо ирэх тавдугаар сард БНСУ-д болох тэмцээнийг зорих гэж байна.

ЯРУУ НАЙРАГЧ Б.ИЧИНХОРЛОО.
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо нь 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгээрээ “Болор цом” яруу найргийн наадамд дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагч юм. “Гэгээн зүг” номоороо МЗЭ -ийн шагнал хүртсэн яруу найрагч маань өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирлаар ажиллаж байна.

ДУУЧИН С.НАРАН.
Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсч улмаар Бээжингийн Драмын улсын академийн урлагийн менежментийн ангийг төгссөн дуучин маань “Сайхан”, “My voice”, “Best of Naran” зэрэг бие даасан цомгуудаа гаргаж, 2009 онд “My Voice” анхны бие даасан тоглолтоо хийснээс хойш “My Voice-II”, “Happy Naadam”, “Welcome to my heart” зэрэг тоглолтоо ард түмэндээ толилуулсан төдийгүй Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэл дээр цомог гаргасан Монголын цор ганц дуучин юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Милена Милатович Чойжин ламын сүм музейд зочиллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
