Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит “Цахим сорилго-2018” элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорилго шалгалтын нээлт өчигдөр Эрдмийн оргил цогцолбор сургуульд боллоо.
Сорилго шалгалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, төгсөх ангийн сурагчдад амжилт хүссэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Эрдмийн ширээний ард суугаа та бүхнийг харахад хүүхэд нас маань санаанд бууж байна. Энэ жил 370 гаруй хүүхэд 12 дугаар ангиа төгсөнө. Энэ шалгалтыг өнгөрсөн жилээс ЕБС-ийн багш нартайгаа хамтран зохион байгуулж ирсэн. Та бүхэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцох бэлтгэл хангах, сургалтын чанарыг дээшлүүлэх л гол зорилготой шалгалт юм. Сурсан мэдсэнээ эцэг эх, багш нарынхаа өмнө батлан харуулж, хүссэн зорьсон мэргэжлээ эзэмшин, дүүргийнхээ нэр хүндийг өндөрт гаргасан мэргэжилтнүүд болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ амжилт хүсье” гэв.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар 3.5 сая төгрөгний үнэ бүхий шалгалтын материал засах тестийн машиныг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргалд гардуулан өглөө. Энэ тестийн машин нь 1 цагт 1200 тест шалгах хүчин чадалтай бөгөөд багшийн хөдөлмөр хөнгөвчлөх, хугацаа алдахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Энэхүү урьдчилсан сорилго шалгалтын дүнг автомат дүн засагч машинаар засах юм байна. Шалгалт 4 өдөр үргэлжлэх бөгөөд нийтдээ 11 хичээлээр сурагчдын ЭЕШ-ын бэлтгэлийг шалгах юм.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд дүүрэгтээ анх удаа “Налайхын боловсрол-2020” дэд хөтөлбөрийг боловсруулан баталсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарын удирдлагуудтай Засаг дарга үзэглэсэн үр дүнгийн гэрээнд сургалтын чанарыг ахиулж ажиллахыг тусгасан байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
