Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь ой хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна. Өнөөдрийн байдлаар Булган, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм.
Улсын Онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай танилцах, гарсан ой, хээрийн гал түймрийг тухай бүр хүн хүч, техник хэрэгслийг дайчлан унтраах арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр үүрэг даалгавар өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, тус газрын Мэргэжлийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дамдинсүрэн, Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, хошууч Г.Галбадрах нар өнөөдөр дээрх аймгуудын Онцгой байдлын газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 5, 6 дугаар саруудад хур тунадас багатай, хуурайшилт эрчимтэй явагдах тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах шаардлагатай байгааг цахим хурлын үеэр анхаарууллаа.
Дээрхи аймгуудад хуурайшилт ихтэй байгаа тул үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулах, орон нутгийн байцаагчийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эргүүлийн хяналт шалгалтыг сайжруулан ажиллахыг үүрэг болгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
