Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат БНСУ-ын аялал жуулчлалын корпорацийн Улаанбаатар төлөөлөгчийн газрын Захирал Пак Жон Үн, Дунг-А их сургуулийн багийн ахлагч Хуан болон бусад судлаач, профессоруудийг хүлээн авч уулзлаа. Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ нь 2017 оны 5 дугаар сарын БНСУ -ын аялал жуулчлалын корпорацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд “Аялал жуулчлалын сургалтын төв байгуулж хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр төслийг боловсруулаад байна.

Тухайн төслийн зорилго нь аялал жуулчлалын талаарх төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, аяллын бүтээгдэхүүний нэр төрөл, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын менежментийг сайжруулах, аялал жуулчлалын хүний нөөцийн хөгжлийн хангах, салбарт ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Уг зорилтуудыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, салбарын мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, улмаар аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хүртээмж, чанарын түвшин дээшилж аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжих нөхцөл бүрдэх юм. Уг төсөл нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдэх зээл тусламжаар бус хөгжлийн албан ёсны тусламжаар байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санхүүжилтийг шийдэх бөгөөд эцсийн шийд БНСУ–ын төлөвлөлт, санхүүгийн яаманд 5 дугаар сард танилцуулагдаж шийдэгдэх болно.




435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
