“Говийн зэрэглээ” киноны нисгэгчийн дүрд тоглодог алтан үеийн жүжигчдийн нэг бол Д.Гүрсэд гуай юм. Олон сайхан киноны дүрийн эзэн тэрээр хүүхдүүдээ ч урлагт холбожээ. Түүний хүү Г.Тулга аавынхаа урлагийн авьяасыг өвлөн авч дуучин мэргэжил эзэмшиж урлагт цахиур хагалж яваа. Тэрээр 2010 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсөж, Дуурийн театрт дуулаачаар ажиллаж байгаа залуу үеийн шилдэг дуучин.
Мэргэжлийн дуучин хэмээх алдрыг зүүсэн 8 жилийнхээ ажил бүтээлийн тайланг сонсогч фэнүүддээ дэлгэх цаг болсон хэмээн үзэж өөрийн үеэл ах дуучин Ж.Бямбадэлгэртэй хамтран “Миний сонсож өссөн дуунууд” тоглолтоо хийхээр төлөвлөсөн нь энэ сарын 28-нд болох аж.
Дуучин Г.Тулгын хувьд “Гэрлэж амжаагүй явна”,”Намрын дурсамж” зэрэг сонсогч, үзэгч бидний сонсох дуртай дуунуудыг шинэчлэн дуулсан нь сонсогчдын таашаал хүлээгээд байгаа юм. Харин дуучин Ж.Бямбадэлгэр поп дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэй нэгэн тэрээр “38-тай аав”, “Чиний явдаг замаар”,”Наран ивээлт аав” зэрэг олон уран бүтээлээ нийтэд хүргэсэн уран бүтээлч.
“UB palace”-ийн концертын их танхимд ганцхан удаа тоглогдох тус тоглолтонд урилгаар Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх, уран нугараач Б.Золбоо, М.Мөнхшүр, Б.Наранцогт, Улсын филармонna хөгжимчид оролцоно гэжээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
