Өнөөдөр 2018.04.27 ны өдөр “Бөхийн өргөө” -нд тоглогдох байсан “Миний ээж хөөрхөн” тоглолт “Бөхийн өргөө” -ний маргаантай асуудлын улмаас хойшилжээ. Тоглолтын бэлтгэлийн явцад “Бөхийн өргөө” –ний зүгээс тоглолт болох өдөр гэхэд үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно гэж мэдэгдсэний дагуу уран бүтээлчид төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй байна.
Улмаар өнөө өглөө БЗД –ийн прокурорын газраас тоглолт зохион байгуулах боломжгүй гэдгийг мэдэгджээ. Уран бүтээлчид ийм нөхцөл байдал үүссэнд тасалбар худалдан авсан болон ажил цагаа зохицуулан Бөхийн өргөөг өнөө орой зорих гэж байсан иргэдээсээ хүлцэл өчиж байна. “Миний ээж хөөрхөн” тоглолт хэдийгээр Бөхийн өргөөнд зохион байгуулагдах боломжгүй болсон ч ирэх сарын хоёрны өдөр буюу 2018.05.02 нд UB palace –ын концертын их танхимд болохоор болжээ.
Өнөөдрийн байдлаар 2000 орчим билет зарагдсан байсан бөгөөд уг тасалбартай иргэд хоёрны өдрийн UB palace –ийн тоглолтод ямар ч асуудалгүйгээр орохыг тоглолтын уран бүтээлчид хэлж байна. Мөн 2018.05.02 –ны өдөр UB palace –ын концертын их танхимд болох “Миний ээж хөөрхөн” тоглолтын билет UB palace –ын билетийн кассаар зарагдаж эхэлжээ.
88500000 дугаарын утсаар билет захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой юм байна. “Миний ээж хөөрхөн” тоглолт Олзодын Гансувд дуучны хувьд бие даасан анхны тоглолт байсан ба ийм нөхцөл байдал үүссэнд сэтгэл их эмзэглэж байгаагаа хэлж 2018.05.02 ны өдөр өөрийн дуунд дурлан сонсогч фэнүүдийгээ UB palace –ын концертын их танхимд урилаа.
Тоглолтод түүний нөхөр МУСТА Э. Төрмандах, МУСТА Д.Бурмаа болон бусад уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм байна. “Нийтийн дууны холбоо” -ны зүгээс зөвхөн О.Гансувд төдийгүй олон уран бүтээлчдийн тоглолтын ажилд Бөхийн өргөөний асуудал хүндрэл үүсгэж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр илэрхийллээ.

Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
