Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 03 дугаар албан даалгавар, Баянзүрх дүргийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэр болох дархан цаазат Богд хаан уулын Залаат, Бага тэнгэрийн ам, Залаатын бага ам, Туул гол дагуу үйл ажиллагаа явуулж буй амралтын газруудын хариуцсан нутаг дэвсгэрт ойн тухай болон галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт, ой, хээрийн түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, байгаль орчны байцаагч нарын ажлыг газар дээр нь шалгалаа.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналт шалгалтад дархан цаазат Богд хаан уулын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 8 байгууллага, аж ахуйн нэгж, 56 иргэн хамрагдав. Мөн илэрсэн зөрчлийг арилгах талаар мэдэгдэл бичиж, ногоон бүсэд зорчиж буй иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаарх зааварчилгааг өглөө.
Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд эрчимжүүллээ
2018 оны 05-р сарын 18 өдөр, 11 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
