“Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудалд карт цэнэглэх үйлчилгээний цэгийг байгуулаад туршилтын ажлаа эхлүүлээд сарын нүүр үзэх гэж байна. Энэ цэгээс иргэд U money карт худалдан авч, цэнэглүүлэхээс гадна, лед дэлгэцээр нь тухайн буудалд ирдэг автобусны мэдээлэл, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, автобус хаана яваа, ирэх цаг минутыг нарийвчлан үзүүлэх төхөөрөмжийг суурилуулсан. Үүнийг харсан иргэд хотын удирдлагуудад талархаж, бүх буудал хэзээ ийм болохыг хуруу даран хүлээж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Өдгөө автобусыг ухаалагжуулж бэлэн мөнгийг халж, цахим хэрэглээг бий болгосон. Улмаар тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг зэргийг мэдээллэдэг “UB Smart Bus” аппликэйшныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогоор зөвхөн аппликэйшныг татсан иргэд л зорчих автобус хаана явж байна хэзээ ирэхийг мэддэг болсон. Мэдээж энэ бол дэвшил.
Харин аппликэйшныг татаагүй иргэд автобус хэзээ ирэхийг хүлээж, автобусны буудал дээр унаа ирэх зүг рүү “гөлрөн” зогсох иргэд олон. Жолооч нар зорчигчид автобус хүлээгээд хагас цаг болохыг юман чинээ тоодоггүй. Зорчигчдод автобус хоорондын хугацаа 30 минут гэж ам тагладаг нь ч хэвшил болсон зүйл. Үнэндээ хот доторх үндсэн чиглэлийн автобуснуудын интервалыг дунджаар 8-10 минут байхаар зохицуулсан журам бий. Эл журмаа мөрддөг бол хүмүүс хугацааг тооцоолон гэрээсээ гарч, нийтийн унааг нүдээ ширгэтэл харж, хүлээж зогсохгүй байх боломжтой. Харамсалтай нь, замын түгжрэл, жолооч нарын хэнэггүй, дураараа байдал зэргээс шалтгаалан бид хагас цаг автобус хүлээсэн ч хэвээр л байна.
Харин “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудал дээр байрлуулсан шиг лед дэлгэцийг буудал бүрт байрлуулчихвал иргэд автобус хэзээ ирэх, явахаа төвөггүйхэн харчихна. Тэр ч бүү хэл, болзох цагаа ч товлочих юм. Улмаар автобуснууд яг цаг маршрутаа мөрдөж, буудал дээр удаан зогсож иргэдийг хүлээлгэхгүй зэрэг сайн тал мундахгүй.
Иймд хүлээлт үүсгээд байгаа автобусны буудлууд дээр электрон мэдээллийн самбарууд байрлуулах ажил хэзээнээс эхлэх вэ?
Автобусны буудлуудаа ЛЕД ДЭЛГЭЦТЭЙ болгоё!
2018 оны 05-р сарын 23 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
