Налайх дүүрэгт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Ажигана” ХХК-ийн “Оргио” тахианы үйлдвэрийн үйл ажиллагаатай Налайх дүүргийн удирдлагууд танилцлаа.
Тус үйлдвэр 2012 онд 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 243 ажилтантайгаар ISO-9001 стандартыг хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна.
“Байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг эрхэмлэн, өрх толгойлсон иргэдийг дэмжиж ажиллахыг эрмэлздэг. Тийм ч учраас нийт ажиллагсдын 49 хувийг эмэгтэй ажилчид эзэлдэг. Ажиллагсдынхаа ажиллах ая тухтай орчинг бүрдүүлж, хүний хөдөлмөрийг бодитоор үнэлэн, хувь хүнийг хөгжүүлэх замаар нийгэмд ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж ажиллах зорилго тавин ажиллаж байна. 2014 оноос эхлэн Налайх дүүргийн иргэдийг авч ажиллуулах талд түлхүү анхаарч ирсэн. Өнгөрсөн 2017 онд л гэхэд 117 ажилтныг Налайх дүүргээс авч ажиллууж байна. Нийтдээ Налайх дүүргийн 138 иргэн ажлын байраар хангагдан ажиллаж байна” хэмээн тус компаний Хүний нөөцийн менежер Б.Дашдулам, А.Уянга нар танилцууллаа.
Мөн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар Оргио тахианы үйлдвэрийн шат дамжлага, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Хэрэглэгчийг цэвэр, аюулгүй, баталгаатай хүнсээр хангах зорилттой учраас эрүүл ахуйг дээд зэргээр сахьдаг. Эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гар дээр хүрэхийн тулд 10 гаруй шат дамжлагыг дамждаг гэж үйлдвэрийн ерөнхий инженер ярилаа.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр хэлсэн үгэндээ: “Дүүргийн маань иргэдээс авч ажлын байраар хангаж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг байна. Мөн цаашид хууль журмын дагуу дүүрэгтээ татвар хураамжаа төлдөг болох, нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилт, бүтээн байгуулалтын ажилд дүүрэгтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй” гэв гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
