Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар, Канад Улсад 2000 онд үүсгэн байгуулагдсан, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” (ERD.TSX)-ийн нийт хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцааг Монгол Улсад гаргах асуудлыг хэлэлцэн дэмжиж, нэг бүр нь 640 /зургаан зуун дөч/ төгрөгийн үнэ бүхий нийт 4,000,000 /дөрвөн сая/ ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр боллоо. Энэ нь гадаад улсын арилжаа эрхлэгч байгууллагад бүртгэлтэй компанийг Монгол Улсад давхар бүртгэж буй анхны тохиолдол болж байна. Дэлхийн тэргүүлэгч биржүүдэд бүртгэлтэй компаниудын хувьцаа Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн болон орж ирснээр үнэт цаасны салбарын идэвхи, иргэд, хөрөнгө оруулагчдын зах зээлд оролцох сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компани Онтариогийн Үнэт цаасны зохицуулах хорооны шийдвэрээр 2005 оноос Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байна. Одоогийн байдлаар хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тус компани шинээр гаргаж буй хувьцаагаараа татан төвлөрүүлэх хөрөнгийг энэ онд хийх хайгуулын өрөмдлөгийн ажил мөн Монгол Улс дахь төслүүдийн эрдэс баялгийн нөөц тогтоох, техникийн судалгаа хийх ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн байна.
Мөн хуралдаанаар, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт”, “Силк рөүд Ассет Менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулж буй “Кинг Фанд” хувийн хөрөнгө оруулалтын сангуудын баримт бичгийг бүртгэлээ.
“Үндэсний стратегийн хөрөнгө оруулалт” сан нь нэг бүр нь 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500,000 ширхэг нэгж эрхээ хөрөнгө оруулагчид санал болгон 500 тэрбум төгрөгийн хөрөнгийг эхний нэг жилд татан төвлөрүүлэхээр сангийн дүрэм, хөрөнгө итгэмжлэн удирдах журмын төсөл болон бизнес төлөвлөгөөнд тусгажээ. Харин “Кинг Фанд” сан нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,000,000 ширхэг доорх төрлийн нэгж эрхтэй бөгөөд хөрөнгө оруулалтын бүсэд байгаа багцын компаниудын олон төрлийн хөрөнгийг идэвхтэй удирдан зохион байгуулах замаар урт хугацааны хөрөнгө оруулалт хийн ашигтай ажиллаж, нэгж эрх эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөж, тэдний ашиг сонирхлыг хангаж ажилласнаар ирэх таван жилд 21 тэрбум төгрөг болгохоор төлөвлөсөн байна.
1996 оноос түрээсийн үйл ажиллагаа явуулж буй “Монгол шир” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас компанийнхаа хэлбэрийг өөрчилж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болгохоор шийдвэрлэсэн байна. Иймд тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал нэгэнт шийдвэр гаргасан тул нийтэд санал болгон гаргасан 275,360 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Хувьцааны нэг бүрийн үнийг 2,714 төгрөгөөр тогтоож, компанид өөрийн эзэмшлийн хувьцааг буцааж зарах боломжийг жижиг хувьцаа эзэмшигчдэд бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Түүнчлэн “Мөнх даатгал” ХХК, “Тэнгэр даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 5.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлснийг зөвшөөрч, бүртгэлд зохих өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэснээр Хорооноос тогтоосон доод хэмжээнд хувь нийлүүлсэн хөрөнгөө хүргэж нэмэгдүүлсэн ердийн даатгалын компанийн тоо долоо болж байна. Даатгалын компаниудын хувь нийлүүлсэн хөрөнгөө тогтоосон доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх хугацаа энэ оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусна.
Өнөөдрийн хуралдаанаар, үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх болон хууль зүйн зөвлөгөө өгөх хуулийн этгээдээр тус бүр нэг компанийг бүртгэж, 2 ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгов. Мөн, 10 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, 2 ББСБ-д банк бус санхүүгийн зээлийн, цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын болон төлбөр тооцооны хэрэгсэл гаргах тусгай зөвшөөрлүүдийг нэмж олголоо.
Санхүүгийн болон үйл ажиллагааны шаардлага хангаагүй “Их наран бүтээлч залуус” ХЗХ, “Гачуурт финанс” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Тус брокерс”, “Эй Эс Ай Би” ХХК-ийн даатгалын зуучлагчийн, “Өсөх капитал ББСБ”, “Майкро кредит инвестмент ББСБ”, “Их монгол инвестмент ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, “Моветүгэдэр” ХЗХ, “Мандах хөгжилт” ХКХ, “Наран хас булаг” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Мэргэн санаа ҮЦК”, “Таван богд ҮЦК”, “Тулгатчандмань баян ҮЦК” ХХК-ийн дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
