Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга А/211 дүгээр захирамж гаргаж дүүргийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг зохион байгуулахаар болсон.
Тэгвэл Баянзүрх дүүргийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүч хэрэгсэл, болзошгүй гамшгийн үед хэрхэн хамтран ажиллах талаар туршлага солилцож, мэдээлэл авах гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.
Энэхүү гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах болон дүүргийн онцгой комиссын гишүүд, албан хаагчид, дүүргийн гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.
Тус иж бүрэн сургууль нь гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, хороо, аж ахуй нэгж байгууллага мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдлэг дадлага олгох үүрэг гүйцэтгэх чадавхыг сайжруулах зэрэг ач холбогдолтой.
Түүнчлэн өнөөдөр гамшгаас хамгаалах сургуулийн Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд зохион байгуулсан бол Штабын дадлага яг одоо 14 дүгээр сургуулийн Спорт зааланд үргэлжилж байна хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
