Дархан аварга Х.Баянмөнх Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагуудыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өглөө. Тэрбээр ямар шалтгаанаар ийнхүү гомдол гаргасан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Дархан аварга Х.Баянмөнх “Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 16 жил хууль дүрэмгүй, хөндлөнгийн хяналтгүй ганц хоёр хүний мэдэлд явлаа. Энэ байдал даамжирсаар бөхчүүдийг дарамталж, шантаажилдаг “зэвсэг” болсон байна. Энэ удаагийн баяр наадмаар ямар нэг асуудал дэгдэх шинжтэй байна. Тиймээс Допингийн эсрэг төвийн удирдлагуудыг шалгуулах хүсэлт тавиад байна.
Бөхчүүдийн бие бялдрыг мэдрэлгүй болтол тарьж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа сураг байна. Одоогийн байдлаар 14 хүнээс допинг илрээд байна. Гэтэл 5 хүнээс илэрсэн гээд есөн хүн нь алга болчихлоо. Энэ асуудалтай холбоотойгоор мөнгө авдаг гэж байна. Шинжилгээнд хөндлөнгийн хяналт байхгүй. Хэний шээснээс шинжилгээ авч байгаа нь мэдэгдэхгүй байна.
Дээр нь энэ байгууллагад садан төрөл, гэр бүлийн гээд санаа нэгтэй хүмүүс байгаа нь хардлага төрүүлж байна. Бөхчүүдийн эрх ашгийг боож, сэтгэл санаагаар унагаах, нэр төрийг нь унагах зэрэг асуудал сэргээшийн асуудалтай холбогдож байгаа учир өнөөдөр АТГ-т хандаад байна.
Улсын баяр наадмын тухай хуульд шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авдаг. Гэтэл гадуур явж байхад нь шинжилгээ аваад допинг илэрсэн гээд олон нийтэд зарлачихсан. Харин тэр хоёр бөх маань шүүхэд хандаад ялалт байгуулсан” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
– Допинг хэрэглэсэн нь илэрсэн бөхчүүд шүүхэд хандаад ялалт байгуулсан гэдэг нь үнэн үү?
– Тийм. Хоёр бөх шүүхэд хандаад ялалт байгуулсан. Баяр наадмын тухай хуулинд улсын баяр наадмын сүүлийн 16 -т үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авна гэж заасан. Гэтэл энэ хоёр өнгөрсөн жилийн наадамд допингийн шинжилгээ өгөөл гараагүй. Тийм байтал саяхан зүгээр явж байхад нь барьж аваад допинг илэрлээ гэж зарласан. Тиймээс энэ хоёр бөх шүүхэд хандан ялсан. Шүүхээс Бат-Орших, Даш хоёрыг Улсын байр наадам, Цагаан сарын барилдаанд барилдах эрхтэй гэж заасан. Гэтэл хуучин холбооны нөхдүүд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байна. ТББ-ийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож болдог юм уу.
– Та сая “Бид эвлэрэхэд бэлэн” гэж хэлсэн. Эвлэрэхэд яг юу саад болоод байна вэ?
-Бөхийн мэргэжилтнүүд, Наадмын төв комисст наадмаас өмнө эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан нэг хүчин болоод төр ард түмний бат нэгдэл болсон баяр наадмаа сайхан хийхийг уриалж байна. Монголчууд бид баяр наадмаа л сайн хийж чаддаг улс. Үүнийгээ хийж чадахгүй бол бидний улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэхээр асуудал урган гарч байна.
Хоёр холбоо эвлэрэхэд Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нар саад болж байна. Бөхчүүд эвлэрье гэж байна. Ярилцаж тохироод өглөө нь эвлэрлийн гэрээ байгуулахаар тохирсон байхад Б.Бат-Эрдэнээс болж больсон. Үүн дээр нэг зүйл хэлэх хэрэгтэй байна. Эвлэрлийн гэрээ байгуулахгүй, бөхчүүдийг оролцуулахгүй байгаа Баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Баясгалан гэж хүн бий. Энэ хүн надад та нартай та наргүй төр наадмаа хийнэ агсамнасан. Тэр нь цагдаагийн хүчээр хийнэ гэсэн үг. Ингэвэл бөхчүүд, иргэд ямар нэг зөрчил гаргасан хариуцлагыг Г.Баясгалан түүнтэй хуйвалдаж байгаа Б.Бат-Эрдэнэ нар хариуцна шүү.
Эцсийн эцэст хууль бус асуудлыг зохион байгуулж буй холбоодтой жил бүр хамтран ажиллаж байгаа хүн бол Г.Баясгалан.
Хуулийн бодлогыг төрийн өмнө хариуцаж байгаа Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хуулийг эсэргүүцэж, шүүхийн шийдвэрийг урж хаяж буй нөхдүүдтэй хамтран ажиллаж байна. Баяр наадмаар онцгүй байдал үүсч болох нөхцөл байдал үүссэн байна.
Сэргээшийн асуудал яс үндсээр ялгаварлах, наадмаар дээгүүр барилдах бөхчүүдийн асуудалд нөлөөлөх хэмжээний болоод байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
