Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч А/578 тоот захирамж гаргасан байна. Уг захирамжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчимд байх малыг хориглосон бүсээс гаргахыг даалгажээ.
Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтсээс өнөөдөр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 4000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. Мөн нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 1 дүгээр хурлын шийдвэрийг биелүүлээгүй таван өрхийн 50 гаруй малыг хорио цээрийн хашаанд шилжүүлээд байна.
Дүүргийн ажлын хэсэг шуурхай ажиллаж, Баянзүрх дүүргийн хэмжээнд захирамжийн дагуу хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж дууслаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
