Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу соёлын биет бус өвийн “Ардын урлагийн их наадам”-ыг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж дууслаа. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын дагуу соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санг баяжуулах зорилготой уг наадамд 28 хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Таван ай сав буюу эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлал, уламжлалт зан үйл, ёслол баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи гэсэн төрлүүдээр наадмын шилдгүүд тодорлоо. Соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч, авьяастан, урчуудын ур чадвар, гүйцэтгэл мөн өвийн язгуур чанар, мартагдсан, ховордсон төрөл зүйлийг сэргээж, өвлүүлсэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр шилдгүүдийг шалгаруулсан болохыг наадмын шүүгчид болон зохион байгуулагчид онцолж байсан юм.
Дашрамд мэдээлэхэд, 28 хорооноос шалгарсан шилдгүүд нийслэлийн Ардын урлагийн их наадамд дүүргээ төлөөлөн оролцох эрхтэй боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
