Тулгар төрийн 2227, их монгол улсын 812, ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд зориулсан баярын жагсаалд монгол улсынхаа өнцөг булан бүрт салбартай Төрийн банкны ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцож, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ.
Төрийн банк нь Монгол улс даяар 500 гаруй салбар нэгжтэй, мэргэшсэн 3800 гаруй ажилтан албан хаагчидтай, нийт 2,8 сая гаруй харилцагчидтай үндэсний хэмжээний банк юм.
Төрийн банкны хувьд жил бүр Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран шалгаруулдаг “Монгол Улсын ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ”-ээс 11-р байрт шалгарч, Банкны салбартаа шилдэг гурван банкны нэгт багтаж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 4 том аудитын байгууллагын нэг болох “Кэй Пи Эм Жи Аудит” ХХК-аар санхүүгийн тайлангаа баталгаажуулж, банкныхаа үйл ажиллагааны эрсдэлээ олон улсын зэрэглэл тогтоогч Moody’s агентлагаар үнэлүүлэн, “B3” буюу банкны хэтийн төлөвийг тогтвортой гэж дүгнүүлж, Эрсдэлгүй банк гэдгээ дахин баталсныг дуулгахад таатай байна.
Монголынхоо нийт наадамчин олондоо болон Дэлхийн өнцөг булан бүрт суугаа нийт Монголчууддаа , Төрийн банктай үргэлж хамт байдаг бүх харилцагчиддаа Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье.
Эрмэг хурдаараа эрэлхэг байж
Эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж
Дэлгэр зуны налгар талдаа
Дэнж хотойтол сайхан наадаарай.
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа





Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
