Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоо.
Дараа нь, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолон насны морьдын уралдаанд түрүү авсан уяачийн галд зочилж, морь унаач хүүхдэд гарын бэлэг гардуулж, тус галынханд баяр хүргэв. Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 197 хурдан хүлэг шандас сорьсноос Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан үрээ түрүүлж, төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүллээ.
Тод манлай уяач Т.Галбадрах унаган адуу хонгор халзан соёолон үрээгээ өнөөдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билигүүдэйгийн нэр дээр уяанаасаа мордуулжээ.
Түрүү магнай хонгор халзан соёолонг 292 дугаартай, долоон настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүү унаж хурдлуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол хүн морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн, монгол морио үеийн үед дээдэлсээр ирсэн. Цаашид ч дээдлэн хүндэлж явах учиртай. Миний хувьд монгол адууг хил давуулан худалдаалахын эсрэг байдаг. Тэр бодлогоо ч баримтлах болно. Уяачид, унаач хүүхдүүддээ олон, олон жил төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлж түмэн олноо баясгаж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баярлуулж яваарай” хэмээн ерөөл өргөв гэж Засгийн газрын Хэвлэл, мээдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
