Онцгой байдлын Ерөнхий газрын даргын А/227, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын А/68, Баянзүрх дүүргийн Онцгой комиссын даргын болон Онцгой байдлын хэлтсийн даргын А/17 тоот тушаалуудын дагуу Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баярын өдрүүдэд нийт 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тодруулбал, обьектын гал түймрийн 3, үер, усны 15 удаагийн дуудлага мэдээллийн дагуу дүүргийн шуурхай эргүүл ажиллажээ. Мөн дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэгт иргэн Б-гийн байшин усанд автсаныг соруулж, аюулгүй болгосон бол баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийг 09:00- 22:00 цагийн хооронд тогтмол ажиллуулав.
Эргүүлийн баг дүүргийн амралт зугаалгын бүс болох 20 дугаар хорооны нутаг Минж үржүүлгийн газраас Маршлын гүүр хүртэл Туул голын эрэг дагуу нийт 500 гаруй автомашин бүхий 1230 иргэнийг болзошгүй үер усны аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж, төөрсөн хоёр хүүхдийг олж гэр бүлд нь хүлээлгэн өгсөн юм.
Мөн дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 4 дүгээр гудамж, үерийн ус зайлуулах далд хоолойд хүүхэд унасан гэсэн дуудлагаар Нийслэлийн аврах анги 105, дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж 6 настай эрэгтэй хүүхдийн амь насыг аварсан байна.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж дүүргийн Онцгой комиссын Үер, усны аюулын үед ажиллах ажлын хэсэгт “яаралтай цуглар” дохио өгсөн. Дохионы дагуу комиссын бүрэлдэхүүн 82.3 хувийн ирцтэйгээр цугларсан байна. Ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч Т.Батцогт ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үер усны аюулын үед бэлэн байдлаа ханган ажиллах талаар үүрэг чиглэлийг өгч ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
