Төрийн банк нь Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг 2.8 сая харилцагчдаа хүргэн ажиллахын зэрэгцээ гадаадын 11 улсын 20 банктай хамтран гадаад төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг үзүүлэн ажилладаг. Мөн банканд гадаад эх үүсвэр татан төвлөрүүлж, харилцагчдад бага хүүтэй зээл олгох зорилт тавин ажилласны үр дүнд Төрийн банк Монгол Улсад анх удаа репо хэлцэл хийн валютын эх үүсвэрийг татан төвлөрүүлж чаджээ.
Өнөөгийн байдлаар арилжааны банкууд олон улсын зах зээлд евробонд гаргах, гадаадын банкуудаас зээлийн шугам авч ашиглах, худалдааны санхүүжилтийн шугам нээх, хөрөнгө оруулалтын сангуудаас зээл авах зэрэг аргыг ашиглан гадаадаас эх үүсвэр татан төвлөрүүлж байгаа аж. Тэгвэл Төрийн банк өөрийн эзэмшлийн төгрөгөөр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг хөрвөх чадвар өндөртэй АНУ-ын бондоор “Олон Улсын своп болон деривативын холбооны мастер гэрээ”-ний (International Swaps and Derivatives Association Master Agreement) дагуу сольж, АНУ-ын бондыг барьцаалан “Олон улсын буцаан худалдан авах нөхцөлтэй ерөнхий гэрээ”-ний (Global Master Repurchase Agreement) хүрээнд худалдаж эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн нь Монголын банкны системд анхдагч нь болж чаджээ.
Энэхүү хэлцлийн үр дүнд гадаадаас харьцангуй бага өртөгтэй эх үүсвэр татан төвлөрүүлж байгаа тул бизнесийн болон хэрэглээний зээлийн хүү буурах боломжтой болж байгаа бөгөөд бизнесүүдийн ашиг нэмэгдэх, амжилтанд хүрэх магадлал өндөр болох юм. Энэ хирээр нийт эдийн засгийн өсөлт, эргэлтэд эерэг нөлөө үзүүлэх давуу талтай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Мөн гаднаас санхүүжилт татсанаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц нэмэгдэх, дотоодын арилжааны банкуудад энэхүү аргаар эх үүсвэр татах шинэ боломж бүрдэж, цаашлаад, дотоодын Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээл идэвхжих боломж нээгдэж байгаагаараа ач холбогдолтой юм байна.
Гадаад улсаас хямд эх үүсвэр татахад банкны зээлжих зэрэглэл хамгийн чухал байдаг. Төрийн банкны хувьд олон улсын зэрэглэл тогтоогч Moody’s агентлагаар үнэлүүлэн, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын хамгийн өндөр үнэлгээ буюу “B3” үнэлгээ авсан нь эерэгээр нөлөөлжээ. Манай арилжааны банкуудын зээлжих зэрэглэл Монгол Улсын зээлжих зэрэглэлээс шууд хамааралтай байдаг. Олон улсын “Фитч” агентлаг саяхан Монгол Улсын зэрэглэлийг нэг шат ахиулсан нь нааштай үзүүлэлт болж хэлцлийг амжилттай хийхэд эерэгээр нөлөөлсөн байна.

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
