Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийн дагуу дүүргүүдийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг шалгаж байгаа. Энэ дагуу өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Мягмардоржоор ахлуулсан Ажлын хэсэг Сүхбаатар дүүрэгт ажиллав. Ажлын хэсэг дүүргийн хэмжээнд цагийн байдал зарлаж, дүүргийн Онцгой комиссын Үер усны аюул, ослоос урьдчилан сэргийлэх алба, мэргэжлийн анги, албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдалд үзлэг шалгалт хийлээ. Дээрх цагийн байдалтай холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдан бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, үер усны аюул, ослын үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх 23 машин, техник хэрэгсэл, мэргэжлийн ангийн 168 албан хаагчийг Ажлын хэсгийн заасан хугацаанд дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэр Бэлх захын хашаанд бэлэн байлгасан юм.
Мөн үзлэг шалгалт, дадлага, сургуулилтын үеэр эмнэлгийн тусламж үзүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх болон хүний гоц халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үерийн голомтонд ажиллах хүн, хүчийг хоол хүнсээр хангах зэрэг Мэргэжлийн албад, хойшлуулашгүй арга хэмжээний хүрээнд шаардагдах зардлыг тооцоог гарган ажиллалаа.
Үзлэг, дадлагын төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Б.Мягмардорж “Болзошгүй үерийн үед хүн бүр бэлэн байх ёстой. Цагийн байдлын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангиуд бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, хүн хүч, техник хэрэгслийг маш сайн бэлтгэсэн байна” гэлээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
