“Гэрэлт гудамж”-нд хийгдсэн тохижилтын хүрээнд тухайн гудамжны замыг өнгөрсөн өдрүүдэд будсан. Харин өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас замын будаг арилсан талаар холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.
“Жоби” ХХК-ийн ерөнхий менежер Б.Чингис “Нийслэлийн Засаг дарга бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр бид өөрсдийн үйлдвэрлэж байгаа будгаар нийслэлийн аль нэг замыг өөрсдийн хөрөнгөөр будаж, шинэчилж өгөх санал тавьсныг нааштайгаар хүлээн авсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж биднийг Гэрэлт гудамжны тохижилтын хүрээнд замыг будах зөвшөөрөл өгсөн. Бид холбогдох байгууллагуудтай зөвшилцөж зөвшөөрөл авч будаж эхэлсэн. Бид ням гаригт замын хөдөлгөөнийг хязгаарлаж будгийн ажлыг эхэлсэн. Замын хөдөлгөөнийг нээх зайлшгүй нөхцөл үүссэний үндсэнд лхагва гаригт хөдөлгөөнийг нэвтрүүлсэн. Замын будаг 2 үе будагдаж нэг үе будаг 4-5 хоногт бүрэн хатах ёстой. Гэвч цаг уурын нөхцөл байдал нөлөөлж, хүчтэй ширүүн бороо орсны улмаас будаг урсаж арилсан. Ийм асуудал үүссэнд ард иргэдээс уучлал хүсч байна. Мөн хариуцлагатайгаар мэдэгдэхэд энэхүү ажлыг хийхэд нийслэлээс нэг ч төгрөгийн зардал гараагүй бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн зардлаар 10 гаруй сая төгрөгөөр хийсэн” гэлээ.
“Жоби” ХХК анх удаа Монгол улсад Герман технологиор замын тэмдэглээний будаг үйлдвэрлэж байгаа юм. Дээрх зам дээр үүссэн нөхцөл байдлыг баримтжуулан Герман улс руу явуулжээ. Замыг дахин будах, цаашид хэрхэхээ мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөх юм.
Замын ажлын гүйцэтгэлийг Улаанбаатар Зам засвар арчлалтын газар гүйцэтгэсэн байна. Гаргасан зураг төслийн дагуу 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр будгийн ажлыг хийсэн байна. Замын цагдаагийн газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлтэйгөөр энэ ажил эхэлсэн. Замын будаг өнгө хувирал явагдах байдал зэрэг лабораторийн шинжилгээг хийлгэсэн байна. Бүрэн бэхжилт хийгдээгүй, хоёр дахь үе будаг хийгдээгүй байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

sdaanuud zam haaj hunii ajil alaad