Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 15-ны өдрөөс усархаг бороо орсны улмаас үер бууж, үерийн гамшигт нийтдээ 929 айл нэрвэгдээд байгаа билээ. Үүнээс гэр нь бүрэн нурсан 110, гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээгээр хохирол амссан 266, бага хэмжээгээр хохирол амссан 399 айл, 4500 хүн, 660 га газар байгаа билээ.
Үүний мөрөөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үерийн голомт дээр ажиллаж, үерийн улмаас хохирч орон гэргүй болон сургууль, цэцэрлэгийн барилгад түр байрлаж буй ард иргэдтэй биечлэн уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.
Түүнчлэн үер усны улмаас хохирол амсаад байгаа иргэдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх зорилгоор Улсын онцгой комисс хуралдаж, орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, сэргээн босголтын ажилд зориулж бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэрэг нийт 620 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Засгийн газар, Улсын онцгой комиссын гишүүний хувьд Засгийн газрыг төлөөлөн хүмүүнлэгийн тусламжийн ачаа, барааг аймгийн засаг дарга А.Гылымханд хүлээлгэн өгч, Баян-Өлгий аймаг руу тусламжийн гараа сунган хандив өгөхийг Монголчууддаа уриалан хувийнхаа зүгээс 20 сая төгрөгийг үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдийн төлөө хандивлаад байна.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ

mvngvtei l um baina