Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маргааш /2018.08.01/ олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол болно. Байт харвааны зориулалтын энэ талбай нь “360 градус” төслийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд уг байгууламж шинэлэг сайхан санаачлагаар, олон мянган хүний бие сэтгэл, зүтгэлийн хүчээр босож байгаа юм. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд, төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр стандартын талбайтай болж байгаа нь энэ юм.
Одоогийн байдлаар 800 орчим хүнээс 300 гаруй сая төгрөгийн хандив бэлэн мөнгө болон бэлэн бус байдлаар цугласан бөгөөд үүний зарцуулалтыг facebook шилэн дансаар байнга мэдээлж байгаа аж. Байт харвааны энэ зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөж болох юм байна. Байт харваа Монголд 1960 оноос хөгжиж эхэлсэн ч өнөөг хүртэл зориулалтын талбайгүй байсан юм. Ийнхүү байтынхан 60 жилийн дараа 60 хоногийн дотор зориулалтын талбайтай боллоо. Ингэснээрээ Байт харвааны холбооныхон олон мянган дэмжигчийн бие сэтгэлийн хүчээр өөрсдийн спортын амжилтыг ахиулах, хүүхэд залуусын боловсролд том хувь нэмэр оруулах спортын талбайтай болж, спортын түүхэнд үлгэрлэл, манлайлал үзүүлж байгаа юм. Байтынхан бусад спортын төдийгүй монгол түмэндээ ийм бүтээн байгуулалт хийснээрээ сэдэл санаа өгч, туршлага боллоо. Ингээд зогсохгүй байтынхан бахархам түүх ихтэй тамирчид. Онцолбол, байтын Д.Дэмбэрэл 1971 онд Монголын анхны дэлхийн аварга болж байсан бол 2008 оны Бээжингийн паралимпоос Д.Баатаржав алтан медаль хүртэж, мөн л паралимпийн Олимпийн анхны аварга хэмээх эрхэм алдрыг эх орондоо авчирч байлаа. Сонирхуулахад, тус талбайд Гиннесийн номд орох хамгийн том буюу 27х13 метр Олимпын цагариг босох аж. Энэ нь Монголын байтаас олимпын аварга төрөхийг бэлгэдсэн хэмээн бүтээн байгуулагчид ярьж байна. Байт харвааны талбайн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно. “360 градус” төслийг Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан санаачилсан бөгөөд Монголын байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Эрдэнэболд удирдан гүйцэтгэжээ.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
