Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт үйлчилгээний төвийн санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно ногоон байгууламжтай таван тивийн ан амьтадын баримал хөшөөтэй Нийслэлд жишиг болох “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулсан.
Өчигдөр /2018.08.08/ Хан-Уул дүүргийн Туул тосгон ногоон байгууламжтай шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. 1,2 га талбайтай тус ногоон байгууламж бүхий тус цэцэрлэгт хүрээлэнг зүлэгжүүлэн цэцгийн мандалтай гацуур, улиас суулгаж, 60 гаруй ан амьтдын баримал хөшөө, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн Хан-Уул дүүрэгт дахин нэгээр нэмэгдлээ. Мөн эргэн тойрны хашаа хайсыг бүрэн шинэчлэн засаж янзалсан байна.
13 дугаар хороо нь Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын нэг бөгөөд 1400 гаруй өрх, 4107 хүн амтай хороо юм. Тус хорооны иргэд амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн байдаггүй байсан байна.
Тус цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ агаар салхинд гаргах, хүүхдүүд аюулгүй орчинд тоглож наадах, ахмадууд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх тохиромжтой орчин бий болж байгаа юм.
Ялангуяа алслагдсан хороодын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бололцоо хомс заавал хотын төв рүү цаг заваа үрэн амарч зугаалж өнгөрөөдөг байсан цаг үе ийнхүү ард хоцорч байна.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
