Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас төмөр замын далан сэтэрч, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумаас Дорноговь аймгийн Айраг сум хүртэлх төмөр замаар галт тэрэг зорчих боломжгүй болсон.
Үүнтэй холбоотойгоор УБТЗ ХНН, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас шуурхай арга хэмжээ авч, зорчигчдыг Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймаг дахь Чойр өртөө хүртэл галт тэргээр, Чойр өртөөнөөс Дорноговь аймгийн Айраг өртөө хүртэл том оврын автобусаар, Айраг өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэх холимог тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллажээ. Улаанбаатар хотоос том оврын 16, Дорноговь аймгаас том оврын 5 нийт 21 автобусаар Чойр өртөөнөөс Айраг өртөө рүү 3 удаа давхардсан тоогоор 24 тээврийн хэрэгслээр 928 зорчигч, Сайншанд өртөө рүү 5 тээврийн хэрэгслээр 159 зорчигч, Айраг өртөөнөөс Чойр өртөө рүү 2 удаа давхардсан тоогоор 20 тээврийн хэрэгслээр 930 зорчигчид буюу нийт 2017 зорчигчийг шилжүүлэн суулгаж, хүндрэл чичрэгдэлгүй, түргэн шуурхай тээвэрлэсэн байна.
Холимог тээвэрлэлтийг зохион байгуулах ажилд ЗТХЯ-ны АТБХЗГ, АТҮТ ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтэс болон Говь-Сүмбэр аймгийн АТТ, Дорноговь аймгийн АТТ, Замын-Үүд салбарын удирдлага, ажилтан, албан хаагчид нэмэлтээр ажиллажээ.
Цаашид зорчигч урсгалын ачааллаас шалтгаалж нэмэлтээр тээврийн хэрэгсэл гаргах бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчигчид үер усны аюултай энэ үед албан ёсны зөвшөөрөлгүй баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчиж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.


Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
