Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилт тусгагдсан. Иргэн, ААН-үүд эзэмшил газраа хуулийн хугацаанд ашиглаагүй болон эрх бүхий албан тушаалтан газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн нь газрын наймаа дэлгэрэх, авилга, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгосон газруудыг цэгцлэх ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн эхний алхам нь нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд орон сууц, контейнер, барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Хотын дарга нийслэлийн 29 болон 33 дугаар дунд сургуулийн хашаа, Богд хааны Ордон музейн хойд талд, “Өгөөж” ХХК-ийн урд талбай буюу унагатай хөшөөтэй ногоон байгууламж, хорооллуудын дундах нийтийн эзэмшлийн талбай гэх мэт хууль бусаар олгосон олон газар эзэмших зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгоод байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байгаа юм.
Өнөөдөр хотын дарга нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт, Номин их дэлгүүрийн хойд талд иргэн С.Батсүхийн эзэмшиж байсан орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 360м2 газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу хүчингүй болголоо. Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр нь барилгын нягтаршил ихтэй байдгаас үүдэн иргэдийн ая тухыг хангасан тоглоомын талбай, ногоон байгууламжийн хүртээмж муу байсаар өдий хүрчээ. Цаашид нийслэлийн зүгээс энэхүү газар дээр ногоон байгууламж, иргэдийн амрах талбайг барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн Баянзүрх дүүгийн Засаг даргын 2016 оны А/443 тоот захирамжаар иргэн Д.Дагийрмаад хууль зөрчин олгосон, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол кино нэгтгэлийн хойд талд байрлах 107м2 газар эзэмших гэрчилгээг холбогдох хуулийн дагуу хүчингүй болголоо. Иргэн Д.Дагийрмаад хууль бусаар олгосон энэхүү газар нь ойр орчмын байрнуудын тоглоомын талбай төлөвлөгдсөн, ногоон байгууламж бүхий газар юм. Нийслэлийн зүгээс цаашид энэхүү газар дээр мөн тохижолт бүхий амралт, тоглоомын талбай байгуулна гэдгээ мэдэгдэлээ. Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшиж, ашиглаж буй иргэдэд тухайн газраа хуулийн дагуу, гэрээнд заасан эрх үүргээ биелүүлэн ажиллахыг уриалж, цаашид хууль бус газар олголт, газрын харилцаатай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
