Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар 1104 ажил төлөвлөсөн. Үүнээс 724 ажил нь бүрэн хэрэгжсэн байна. Нийт 65.5 хувийн биелэлттэй байгаа аж.
Мөн “Нийслэлийн дулааны эх үүсвэр болж буй 1, 2, 4, Амгалан дулааны станцуудын бэлтгэл ажил 68 хувьтай байгаа бол УБЦТС ТӨК-ийн өвөлжилтийн бэлтгэл 64.4 хувьтай явж байгаа. Мөн ОСНААУГ-ууд өөрсдийн хөрөнгөөр орон сууцнуудын дундын хэрэглээний шугам шинэчлэх ажлыг эрчимтэй хийсээр байна. Ирэх сарын 15 гэхэд бүх засвар дуусах боломжтой. Түүнчлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 15 байгууламжийн 32 халаалтын уурын зуухны халаалтын засварын ажил хийж байна. Энэ ажил 72 хувьтай байна.
2018-2019 онд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 352.5 сая төгрөгөөр 750 тн бодис, 500 тн давс нөөцлөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна” хэмээн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Мөн БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙГ төвлөрсөн дулаанаар хангах зорилготой Дулааны 11и магистраль шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил нь 3 үе шаттай хийгдэхээс 1 үе шатны ажил нь 2Ø700мм голчтой 2800 метр шугамын угсралт хийхээс өнөөдрийн байдлаар материал таталт, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 80 орчим хувьтай хийгдсэн байна.
Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 18 сургууль, 16 цэцэрлэг, 2 ясли нийт 36 барилга байгууламжид зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн боловсролын газар, харьяа дүүргүүд хамтран нөхцөл байдалтай газар дээр нь очиж үзсэний дагуу дараах цэцэрлэг, сургуулийн дээвэр, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжид зайлшгүй засварлах шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдүүлэх хүсэлтээ ажлын хэсэг танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ирэх сарын 15-ны дотор дулаан, ус хангамж, ариутгах татуургатай холбоотой бүх засварын ажлыг дуусгах ёстой. Энэ ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер хариуцна. Харин сургууль цэцэрлэгийн засварын ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгаж, өвлийг өнтэй давах бэлтгэлээ нийслэл хот хангаж дууссан байх үүрэг даалгаварыг дүүргүүдийн засаг дарга, холбогдох агентлагууд, салбар хариуцсан нийслэлийн орлогч дарга нарт даалгалаа. Төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэвэл өвлийг өнтэй давж чадна” хэмээн хотын дарга хэллээ. Мөн Улаанбаатар хотын бүхий л салбарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгч, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэсэнээ мэдэгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
