БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтнүүд өнөөдөр МУЗН-т зочиллоо. Тэд хоёр улсын хамтын ажиллагааны соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа юм. Тэд Сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулна. Сайн дурын идэвхтнүүд Туул голын эрэг орчмын хогийг цэвэрлэх ажээ. Мөн 200 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэгийн гадаах тоглоомын талбайг тохижуулж өгөхөөр болжээ. .
Тус улсын Сайн дурын идэвхтнүүдийг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хүлээн авч уулзлаа. МУЗН-ийн өнөөдрийн үйл ажиллагаа болон, хоёр үндэсний нийгэмлэгийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, Сайн дурын идэвхтнүүд бол аливаа үндэсний нийгэмлэгийн тулах тулгуур, хөдөлгөх хүч юм хэмээн онцлов. Сайн дураараа хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцон, итгэл сэтгэлээрээ ажиллаж буй Сайн дурын идэвхтнүүдэд үргэлж талархаж байдгаа илэрхийлж, хамтран ажиллаж, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхийг ерөөлөө.
Мөн БНСУ-ын Сайн дурын идэвхтнүүдийн сүлжээний Ерөнхийлөгч Юу Дун Дэ Монгол оронд энэ зун тохиолдсон үерийн гамшгийг даван туулахад МУЗН болон сайн дурын идэвхтнүүдийн хичээл зүтгэлээр бахархаж буйгаа илэрхийлж, Монгол Улс хөгжин дэвшихийн ерөөлийг өргөсөн юм. Мөн эдгээр сайн дурын идэвхтнүүд нийслэлийн зарим дүүргийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэв.
БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгийн Сайн дурын идэвхтнүүдийн Ерөнхийлөгч Юу Дун Дэ хэлэхдээ, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэг 150 мянган Сайн дурын идэвхтэнтэй. Хүмүүнлэгийн үйлсэд сайн дураараа ажиллах хүсэл сонирхолтой солонгос хүн олон бий. Бид сайн дураараа ажиллах хүн бүрийг хүлээн авч, далайцтай үйл ажиллагааг зохион байгуулдаг. Хамгийн сүүлд БНСУ-д болсон үерийн үеэр манай Сайн дурын идэвхтнүүд маш идэвхтэй ажилласан.
Миний бие БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгт 23 жилийн турш Сайн дурын идэвхтнээр ажиллаж байна. Олон ч гамшиг ослын үеэр Сайн дурын идэвхтнүүдийг зохион байгуулан ажиллаж байлаа. Хамгийн санаанаас гардаггүй нэгэн явдал байна. Манай улс гурван талаараа далайгаар хүрээлэгдсэн. Тэрхүү далайд нефть асгарч, байгаль орчин төдийгүй олон хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаар аюултай нөхцөл байдалд орж байлаа. Тэр үед далайн усыг нефтийн шингэнээс цэвэрлэх нөр их ажлыг амралтгүйгээр хийж байсан. Энэ бол маш хүнд үйл ажиллагаа байсан төдийгүй Улаан загалмайн Сайн дурын идэвхтнүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй байв” гэв.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
