Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хариу Нэхээгүй Тус” аян 20 дахь жилдээ үргэлжилж байна. Залуучууд өөрсдийнхөө санаачилгаар эхлүүлсэн уг ажил нь амьдралын баталгаажих түвшин доогуур амьдралтай бяцхан дүү нартаа туслах зорилготой юм.
Тус аяны хүрээнд 2014 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэлэнгэ голын бэлчрээр гол гаталж явaaд, найман сартай хүүгээ тэврэн харамсалтайгаар алга болсон Н.Саранчимэг гэдэг эмэгтэйн өнчирч хоцорсон хөвгүүдэд бага ангиа төгсөх хүртэл нь МЗХ-ны залуус хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангахаар болсон билээ. Тэгвэл энэ жил тэд маань бага ангиа төгсөж байгаа бөгөөд тус аяныг үргэлжлүүлэн хүүхдүүдийг дунд сургуулиа төгсөх хүртэл нь хичээлийн иж бүрэн хэрэглэлээр хангахаар болсныг дуулгахад таатай байна.
МЗХ-ны хамт олон 08 сарын 30-ны өдөр хүүхдүүдийг эргэн очиж хичээлийн иж бүрэн хэрэглэлийг нь гардуулж өглөө. Энэхүү хичээлийн хэрэгслийг сайн санаат байгууллагууд болох “Төмөр Трейд” ХХК, “Энх Топ” бичиг хэргийн дэлгүүрийн хамт олон хандивласан байна.
Хүүхдүүдийг халамжлан хүмүүжүүлж буй хөдөлмөрч бүсгүй Н.Мөнгөнцэцэг 18-уулаа амьдардаг бөгөөд хашаандаа бүх төрлийн хүнсний ногоо тариалан ургуулдаг аж.
“Хэний зүрх бусдын төлөө цохилно, тэр хүн үнэхээр агуу“ гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг. Бусдын төлөө цохилох зүрхтэй байна гэдэг энэ орчлонд төрсөн хүн бүхний хамгийн эрхэм чанар билээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
