Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд үргэлжилж, 8 дугаар сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг Даваа гаригт хэлэлцлээ. Өнгөрсөн сард уулын цул гаргалт 2 сая 127 мянган метр куб буюу 103,7 хувиар, хөрс хуулалт 910 мянган метр куб буюу төлөвлөгөөнөөс 59,5 мянган метр куб илүү, хүдэр олборлолт 3 сая 102 мянган тонн буюу төлөвлөгөөнөөс 42 мянган тонныг илүү олборлож, төлөвлөгөө давсан үзүүлэлттэй байна.
Олборлосон нийт хүдрээс Баяжуулах үйлдвэрт исэлдсэн хүдэр 2 сая 663 мянган тонн буюу төлөвлөснөөс 30 мянган тонныг илүү өгчээ. Исэлдсэн хүдэр 439 мянган тонныг олборлож, төлөвлөгөөг 12 мянган тонноор давуулан биелүүлсэн байна. Өрөмдлөгийн хэмжээ сарын хугацаанд 42950 тууш метрт хүрч, төлөвлөснөөс 7700 тууш метр илүү гүйцэтгэжээ. Харин ачаа эргэлт 18 сая 382 мянган тонн километр буюу төлөвлөгөөнөөс 458 мянган тонн километрээр илүү байв. Баяжуулах үйлдвэр өнгөрсөн 8 дугаар сард 2 сая 696 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 63 мянган тонноор давуулан биелүүлжээ. Металл авалт бодит гүйцэтгэлээр 89,3 хувь, молибден 56 хувийн үзүүлэлттэй байв. 8 дугаар сард баяжмалын ачилт хэвийн үргэлжилж, 811 вагон зэсийн баяжмал, 179 чингэлэг молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна.
Оны эхний 8 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелснийг албаны хүн онцлов. Үйлдвэрийн хамт олон төлөвлөж байснаас 607 мянган метр куб уулын цул илүү гаргаж, 297 мянган куб метр хөрс илүү хуулж, 398 мянган тонн хүдэр илүү боловсруулсан амжилттай ажиллажээ. Цэвэр метал авалт төлөвлөгөөнөөс илүү 2 сая 902 мянган тонн зэс, зэсийн баяжмалд, 255 тонн молибден, молибдений баяжмалд тус тус илүү үйлдвэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 308 ажил төлөвлөж, дөрвөн чиглэлээр гүйцэтгэж байна. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл, эрчим хүчний тоног төхөөрөмжийн болон системүүдийн бэлтгэл, аж ахуй, нийгмийн барилга байгууламжийн бүрэн байдал, түүхий эд материал, хангамжийн асуудлаар намар өвлийн улиралд бэлтгэж буйг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий ярьлаа. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь Баяжуулах үйлдвэрийн булинга дамжуулах хоёрдугаар шугамыг 450 метр чулуун доторлогоотой ган хоолойгоор солих ажил юм. Одоогийн байдлаар, 170 орчим метрийг сольсон байна. Мөн Хаягдлын аж ахуйн шинэ 15 дугаар далангийн байгууламжийн бүтээн байгуулалт 70 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Түүнчлэн Дулааны цахилгаан станцын 2 дугаар зуухны их засвар, Ил уурхайн 12 дугаар экскаваторын их засварын ажлууд тус тус өрнөж байна.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
