Эрдэмтэн,зохиолч Чагнаагийн Пүрэвдоржийн “Амьдралын төгөл” шүлэг ,найраглалын түүвэр хэвлэгдэн гарчээ. Уран зохиолд шимтэн дурлагч хэн бүхэн түүний сэтгэлийн гүнээс төрсөн мөр шадуудыг амтархан уншина биз ээ. “Амьдралын төгөл” номыг уншсан хүмүүс зохиогчийн амьдралын философи, ажиглалт дүрслэл,бодол эргэцүүлэл болон нийгэмд хандах эгэл хандлага,үнэнийг олж харах гэсэн чин хүсэл, бурууд шүүмжлэлтэй ханддаг зарчмыг уран сайхнаар өгүүлснийг нь анзаарах болно. Өөрийн гэсэн өвөрмөц хэллэг,хайр шингэсэн,ухаарал хайрласан сэтгэлийн гүнээс урсах охь мэт амттай,аагтай мөрүүдийн хийсвэрлэл,адилтгал,бардамнал зэрэг нь нэгийг бодогдуулна.
Заримдаа би
Ус мэт хүрхрэн урсах
Заримдаа би
Уул мэт нам суух
Заримдаа би
Аянга мэт гялбан дошгирох
Заримдаа би
Аясын салхи мэт зөөлөн үлээх
Заримдаа би
Тэнгэр мэт хуу цэлмэх гэх мөрүүд танд ч надад ч зориулсан мэт.
Толбот хээрийн төвөргөөн
Хойгуур урдуур нижигнэнэ
Торгон дээлтэй хүүхнүүд
Хоймор үүдээр хөлхөлдөнө
Тоононд уясан хадаг
Зөөлөн салхинд сэмэрнэ хэмээн “Цаг хугацаа” шүлгэндээ өгүүлсэн нь амьдралд байдаг л нэгэн өнгийг даруухан хэлжээ. Зохиолч маань бүтээлдээ уран сайхны төлөөлөл,амьдчиллын аргыг хэрэглэсэн нь олонтаа. Хуульч Сандагийн шүлгүүдтэй төстэй далдлал агуулсан хошин дүрслэл бүхий шүлгүүд нь эзэнтэй ч юм шиг бодогдоно. Өөрөөр хэлбэл,амьдралаас олж харснаа зүгээр орхичихгүй үлдээсэн нь талархмаар. Амьдрал баян,бидний хэнтэй ч таарч байдаг инээд хүрэм явдлыг анзааран бичсэн бадаг шадууд уншигчдад хөнгөхөн инээд бэлэглэж хөгжөөгөөд авч магад.
Тухайлбал,”Цайны газарт” шүлгэндээ
Би ч түүнийг танихгүй
Тэр ч намайг гадарлахгүй
Тэр бид хоёр
Бие биедээ ихэмсэг
Задгүй том хүмүүс
Захиалсан хоолоо хүлээцгээнэ гэж нүдэнд харагдтал хэлсэн бол “Эмгэн” шүлгэнд
Бүх нүхийг нээе гэх
Бүх нүхийг хаая гэх
Бөгтөр эмгэний хүсэл тэр гэж зөрүүд занг нь илэрхийлжээ.
Номонд орсон “Андууд” найраглалд Тэмүүжин,Жамуха нарын андын эрхэм нөхөрлөлийг үгийн сайхнаар урлажээ.
Тэнгэрийн дор хүмүүн төрж
Төрийн дор иргэн болдог
Тэртээ мянганы чанад
Тэмүжин Жамуха хоёр
Тэврэлдэж нэг андлалцаад
Тэмцэлдэж нэг өрсөлдсөөр
Тэрслүү хорвоог орхижээ хэмээн найраг эхэлнэ. Тэнгэр заяанд төрсөн агуу их хоёр хүний нөхөрлөл,өрсөлдөөн,тэмцэл,эцэстээ хэрхэн хагацаж буйг дүрслэн шүлэглэснийг уншигч та өөрийхөөрөө болгооно уу. Зохиолчийн хэлснээр, “Шүлгийг зохиогч дан ганцаараа бүтээдэг гэвэл эндүүрэл. Шүлэг зохиолыг хэрэглэгч нь ямагт уншигч бөгөөд зохиогч уншигч хоёул нийлсэн даруйд уг бүтээл сая амь биеийг олох учиртай” юм. Түүнээс гадна аливаа зохиолыг уншигчид өөрийн гэсэн “би”-гээрээ уншиж таашааж сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Тухайн шүлэг хүн болгонд таалагдахгүй байж болно. Харин ”Амьдралын төгөл”-ийн хувьд яруу найраг сонирхогч хийгээд уншигчдын сэтгэлд нийцнэ гэдэгт үүнийг бичигч найдаж буй. Дашрамд өгүүлэхэд,”Амьдралын төгөл”-ийн хавтсанд хоёр СД бий. Нэг нь шүлгийнх нөгөө нь дууных. Зохиолчийн 1973 онд бичсэн “Ээжийнхээ хайраар” шүлгэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн,хөгжмийн зохиолч Ч.Сангидорж ая данг тааруулсан бөгөөд алдарт дуучин П.Адарсүрэн дуулснаар радиогийн алтан фондод хадгалагджээ. Уг дууг үе үеийн дуучид дуулсаар 45 жил өнгөрсөн ч хит болон дэлгэрсээр авай. Түүнчлэн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, С.Соронзонболд, Ц.Чинзориг,урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Галсанбат.Ч. Сангидорж нарын хөгжмийн зохиолчидтой хамтран “Хан өндөр”,“Хөвөлзөөд байгаа сэтгэл”,”Үлэмж төгс”,”Ангийн хоёр анддаа” зэрэг олон сайхан дуу бүтээсэн нь өнөө хэр ардын дуу мэт дуулагдсаар байна. Баларшгүй сайхан мөр үлдээсэн мөнхийн гэмээр шүлгүүдийг та зүгээр л уншаад үз…
Н.Наран

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

Гайгүй сонирхолтой ном байна лээ