Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөн даваа гараг бүр хуралддаг. 2018.09.10-ны өдөр 80 гаруй хувийн ирцтэйгээр хуралдлаа. Эрчим хүчний салбарын горим ажиллагааны тухай товч мэдээллийг “Дичпетчерийн үндэсний төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Балдорж танилцуулсан юм.
Системийн горим ажиллагаа зуны бага ачааллын батлагдсан горимын дагуу хэвийн явагдаж байна. Төвийн бүсийн нэгдсэн системийн Pmax=754 МВт хүрч, өмнөх оны мөн үеэс 69 МВт-аар өссөн байна. Үүнийг нарийвчлан танилцуулвал:
- Дотоодын үйлдвэрлэлээр 83.3 % буюу Р=628 МВт,
- Импортоор 16.7 % буюу Р=-126 МВт-ын
- Хоногийн хэрэглээ 15.0-15.6 сая кВт.цагийн хооронд хэлбэлзэж байна. Өмнөх оны мөн үеэс 0.1-0.7 сая кВт.цагаар илүү байна.
- Өнгөрсөн 14 хоногт оройн их ачааллын цагуудад импортоор ОХУ-аас 80-230 МВт чадал авсан,
Төвийн бүсийн нэгдсэн системийн хэмжээнд эхний найман сарын байдлаар цахилгаан эрчим хүчний түгээлт 3449,4 сая.кВт.цаг болж, төлөвлөгөөнөөс 162,5 сая.кВт.цагаар өссөн. Энэхүү хэрэглээний өсөлтийн 78,2 сая “ДЦС IV”, 27.5 сая “ДЦС III”, 58.1 сая.кВт.цагийг ЭҮДЦС үйлдвэрлэн түгээж дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн диспетчерийн зохицуулалтыг хийж ажиллав.
- Эхний найман сарын байдлаар импортоор 199.3 сая.кВт цахилгаан эрчим хүч авахаар төлөвлөснөөс 185 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч авч 14.3 сая.кВт.цагийг хэмнэсэн байна. Экспортоор 31.8 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгөхөөр төлөвлөж байснаас 20.5 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгч 11.3 сая.кВт.цаг-аар хэмнэсэн.
- 2018.09.08-ны өдрийн байдлаар импортоор нийт 13.7 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч авахаар төлөвлөж 9.6 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч авч, 4.1 сая.кВт.цаг хэмнэсэн. Экспортоор 1.1 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгөхөөр төлөвлөж 0.6 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч өгсөн 0.5 сая.кВт.цагаар хэмнэжээ.
Үндсэн тоноглолын ажиллагааны хувьд:
- Төвийн бүсийн нэгдсэн системийн ажиллагаанд 21 зуух, 22 турбин байна. Бэлтгэлд 17 зуух, 5 турбин байна. Засварт 10 зуух, 5 турбин байна.
- “Дичпетчерийн үндэсний төв” ХХК-иас системийн өвлийн их ачааллын горимыг боловсруулан яамандаа хүргүүлсэн,
- Одоо 2019 оны үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээний төлөвлөгөөг боловсруулах ажлыг хийж эхлээд байна.
Эрчим хүчний яамны шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллахыг харъяа байгууллага, газар, хэлтэст үүрэгдлээ. Мөн энэ долоо хоногтоо багтан зарим газруудын бэлтгэл ажилтай биечлэн танилцана гэдгээ хэлэв.
.jpg)

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
