Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ажиллагсдынхаа биеийн тамир, спортын авьяас чадварыг хөгжүүлэх, спортоор дамжуулан эрүүл энх хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор олон талын хөтөлбөр, бага наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн спортын бага наадам нь тус үйлдвэрийн 40 жилийн ойн хүрээнд өргөн утга агуулгатай болж буйгаараа онцлог юм.
Хангарьд паласын өмнөх хөл бөмбөгийн ногоон талбайд Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын спортын гуравдугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагааны эхэнд үйлдвэрийн бүх цех хэлтсийн хамт олны төлөөлөл, баг тамирчдын жагсаал талбайг чимэв. Наадмын үйл ажиллагааг тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх нээж, нийт тамирчиддаа өндөр амжилт хүсэж, мэндчилсэн юм. Тэрээр “1991 онд Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд их спортыг дэмжих зорилгоор спорт цогцолборын дэргэд Хангарьд клубыг байгуулах шийдвэр гаргаж байсан нь эдүгээ тив дэлхийд алдартай олон тамирчдыг төрүүлэх үндэс нь болсон” гэдгийг хэлсэн үгэндээ дурьдав.
Нээлтийн үйл ажиллагааны нэгэн бахархалтай үйл явдал нь Монгол төрийн далбаа болон Эрдэнэт үйлдвэрийн тугийг залах ёслол байлаа. Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа, Б.Батбаяр, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Р.Жанчивдорж, Д.Цагаан-Эрдэнэ, Гавьяат дасгалжуулагч Ч.Раднаабазар тэргүүтэй зууны манлай үйлдвэрийн алдартан, цуутай тамирчдын төлөөлөл Монгол улсын төрийн далбаа, Олон улсын Олимпын хорооны хүндэт туг болон Эрдэнэт үйлдвэрийн сүлд тугийг спортын гуравдугаар бага наадмын хойморт хүндэтгэлтэйгээр залав. Энэ үеэр төрийн дуулал эгшиглэж, дараа нь бага наадмын шүүгч, тамирчдын төлөөлөл тангараг өргөлөө. Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн хүрээнд болж буй Спортын гуравдугаар бага наадамд нийт 1400 тамирчин спортын 11 төрлөөр 381 багц медалийн төлөө авхаалж самбаа, авьяас чадвар, бяр хүчээ сорин өрсөлдөх юм. “Энэ удаагийн бага наадмын спортын төрөлд газрын теннис шинээр орж, оролцох цехүүдийн тоо нэмэгдсэнээр наадмын цар хүрээг тэлж байна. Долоо хоногийн турш үргэлжилж, дүнгээ гаргана” гэж тус бага наадмын Ерөнхий шүүгч, спортын мастер М.Отгонбаяр онцоллоо.
Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цаг үеэсээ эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд их спорт, урлаг соёлыг дэмжих бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. Үүний үр дүнд тус үйлдвэрийн дэргэдэх спорт ордон, Хангарьд клубээс Атлантын олимпын хүрэл медальт, жүдо бөхийн тамирчин, МУГТ Д.Нармандах, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, боксын тамирчин, МУГТ У.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн аварга, МУГТ Г.Болдбаатар, олимпын хүрэл медальт, МУГТ С.Ням-Очир, Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, МУГТ Э.Бэхбаяр, МУГТ Т.Мөнхтуяа нарын олон арван цуутай тамирчид төрөн гарч, Эрдэнэт үйлдвэр төдийгүй Монгол эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулсаар байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
