Иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг 4 эгнээтэй болгож өргөтгөж, шинэчлэх ажил эхэлж өчигдөр Баянзүрхийн товчоог буулгаж, тус замыг хаасан.
Замыг хаах хугацаанд, суудлын жижиг тэрэг Баянзүрхийн товчооны наагуур гүүрэн доогуур далангаар эргээд төмөр замын фрейзерийн хойд хэсгээр гаргасан түр замаар зорчино. Харин нийтийн тээврийн хэрэгсэл богино эргэлтээр явах бөгөөд Богд уулын замаар яваад Баянзүрхийн товчооны наад хэсэгт зогсоно. Налайхаас ирэх тээврийн хэрэгсэл мөн адил Баянзүрхийн товчоо хүртэл яваад 20 метр газарт алхаж, автобусандаа дамжин суух юм. Түүнчлэн зүүн чиглэлийн орон нутгийн тээврийн хэрэгслүүд Чойрын замын төгсгөлөөс Төмөр замын 4 дүгээр зөрлөгөөр дайран Төв аймгийн замаар хотын төв рүү орох боломжтой юм.
Мөн Баянзүрхийн товчооны наагуур гаргасан түр замаар Ачааны /жижиг болон том/ машинууд зорчсоноор шаварт суух тохиолдлууд гарч байгаа тул Төв аймгийн замаар явах шаардлагатай байгаа юм. Иймд та бүхнийг өөрт тохиромжтой замаар зорчихыг дүүрэг дэх замын Цагдаагийн хэлтсээс анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
