Түвдийн оюун ухааны удирдагч Далай лам 50-65 мянган буддын шашинтан амьдардаг Голланд улсад айлчилж байна. Тэрээр дөрөв хоног үргэлжлэх айлчлалынхаа үеэр өөрсдийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хохирогчидтой уулзжээ. Түүнийг Европт тойрон аялал хийх гэж байгааг ашиглаж Далай ламтай уулзах хүсэлт гаргасныг ийнхүү биелүүлсэн байна.
Түүнчлэн “Голландын “NOS” олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа буддын шашны лам нар 1990 оноос хойш иймэрхүү хэрэгт орооцолдсоор ирсэн. Иймээс энэ бол шинэ зүйл биш гэдгийг би мэднэ” гэжээ. Үүнээс гадна түүнийг 1993 онд барууны орнуудын буддын шашны тэргүүнүүдтэй уулзах үеэр энэ тухай яригдаж байсан тухай дурдсан байна.
Харин хохирогчид Түвдийн оюун санааны их удирдагчтай уулзахыг хүсч илгээсэн хүсэлтдээ “Шашны нэрийг барьж хүчирхийлэл үйлдэх хүртэл бид оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулсан Буддын шашныг бидний хоргодох газар гэж үзэж байсан” гэж бичжээ. Үүний хариуд Далай лам “Энэ хэргийг үйлдсэн хүмүүс Буддагийн сургаальд санаа зовдоггүй хүмүүс юм. Энэ хүмүүс өөрсдөөсөө ичих хэрэгтэй” гэв.
Харин Далай ламын цагаачлалын Засгийн газрын гишүүн Цэтэн Самдуп Чойкояпа хохирогчдод “83 настай Далай лам ёс суртахуунд харш болон энэ хариуцлагагүй байдлыг үргэлж буруушаасаар ирсэн” гэжээ. Түүнчлэн Далай ламтай уулзахаас өмнө хохирогчдод илгээсэн захидалдаа “ Дээрхийн гэгээнтэн буддын шашны багш нарт иймэрхүү энэ хэрэгтэй төстэй үйлдлийг тэвчихгүй. Үүнийгээ зогсоох ёстой гэж анхааруулж байсан” хэмээн бичсэн байна.
Энэ хэргийн гэрчүүдийн нэг Оане Бижлсма “EFE” агентлагт өгсөн ярилцлагадаа “Түүнтэй уулзахад их хэцүү байсан. Учир нь түүнтэй ярилцах болон бодож байгаагаа шууд хэлэхэд хэцүү. Өөрийнхөө бий болгосон ертөнцөд амьдардаг хүнтэй ярилцана гэдэг хэцүү. Бэлгийн хүчирхийллийн талаар буддын шашны үзэл баримтлалын тухай ярилцах нь амархан хэрэг биш. Гэхдээ Далай лам эцэст нь асуудлыг их сайн ойлгож, хүлээн авсан” гэв. Далай ламын ажлын хөтөлбөр нь шахуу учраас бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж өөрсдийгөө үзэж байгаа хүмүүстэй хийсэн уулзалт 20 минут үргэлжилсэн байна. Энэ нь Түвдийн оюун санааны удирдагч анх удаагаа ийм хэргийн хохирогчдыг хүлээн авч уулзсан явдал болж байгаа юм. Далай лам энэ уулзалтын дараа Дарамсала хотод арваннэгдүгээр сард буддын шашны түвдийн оюун ухааны удирдагчидтай уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр магадгүй тэдэнтэй бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд шийтгэл ногдуулах тухай ярилцана гэв.
Тэрээр “Түвдийн шашны удирдагчид энэ асуудлыг анхаарал хандуулах хэрэгтэй” гэж хэлсэн байна. Мөн эрдэмтэд болон сэтгэл зүйч нарт энэ асуудлаар буддын шашны багш нартай хэлэлцэх уулзалтыг зохион байгуулах хүсэлт тавина гэдгээ ярьжээ. Энэ шашны багш нар хувийн сахилга баттай байх нь чухал. Түүнчлэн иймэрхүү хэргийн хохирогчид түүнд тохиолдсон түүхийг олон нийтэд энэ хэргийг үйлдсэн хүний бүх мэдээллийг дурдаж мэдээлэх ёстой.
Ингэснээр багш нарыг ард түмэнд нэр төр нь гутаагдаж доромжлогдохоос санаа зовдог болгохын тулд энэ алхмыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
