Цагийн тоолуур дэндүү хурдан гүйх болсон мэт өнөө цагт хүн бүр ямар нэгэн ажил амжуулах гэж ухаан мадаггүй харайлгасаар өдрийг өнгөрөөдөг. Улам завгүйжижиж буй нийгмийн эл байдлыг ашиглан, хүмүүсийн цагийг хэмнэх олон шинэлэг арга, үйлчилгээнүүд гарч байгаа. Үүний нэг тод жишээ бол цахим банкны үйлчилгээ. Банкууд иргэдийг төлбөр төлөх гэж урт дараалалд зогсон цаг заваа алдахын оронд карт эсвэл интернэт, мобайл банкаараа тооцоогоо хийчихээд гэр бүлдээ их цаг зарцуулахыг уйгагүй ухуулдаг. Мэдээж энэ нь цаг хугацаа хэмнэх сайн талтай. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл үргэлж байдаг.
Дээрх үйлчилгээг авсныхаа төлөө бид тодорхой хэмжээний төлбөр төлдөг ч бидний мэдэхгүй, огт ойлгохгүй “ухаалаг шимтгэлүүд” гэж бас байна. Иймэрхүү ойлгомжгүй шимтгэл авдаг асуудалд хамгийн их өртдөг газар бол Хаан банк. Тус банкны үйлчлүүлэгчид гүйлгээ хийсний дараа учир битүүлэг байдлаар данснаас нь 500, 1000 болон түүнээс дээш хэмжээний мөнгө алга болоод байна гэх гомдлыг ихээр гаргадаг.
Наад захын жишээ дурдахад нэгэн хэрэглэгч дансанд нь мөнгө орж ирсний дараа өөрийнх нь данснаас 1450 төгрөг суутгагдсаныг мэдээд “Мөнгө шилжүүлжсэн нь шимтгэл төлөөд, хүлээж авч буй нь бас давхар төлдөг бил үү?” хэмээн гайхаж сууна. Тэрбээр картаа уншуулсны дараа утсанд нь 11,015 төгрөг үлдлээ гэсэн мэссеж ирсэн аж. Удалгүй гадаас 20,000 төгрөг орж ирсэн гэх мэссеж ирэхтэй зэрэгцэн дансны үлдэгдэл нь 29,565 болсон гэжээ. Яаж ч хооронд нь нэмж хасаад 1450 төгрөг сох дутаад байгаа юм. Гүйлгээ хийх бүрт банк шимтгэлээ тэр дор нь л авчихдаг. Тэгэхлээр үүнийг шимтгэлүүд нь цугларч байгаад бөөн авч гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр энэ нь бага хэмжээний мөнгө боловч энэ үйлдэл хэдэн удаа давтагдаж байгааг тэр хүн мэдэхгүй, бас өөр хичнээн хүний данснаас ийм байдлаар багахаан хэмжээний мөнгө “хумсалж” буйг ч мэдэх боломжгүй юм. Олон гүйлгээн дундуур ингэж авахад хүмүүс тэр бүр анзаарахгүй, анзаарсан нэг нь 500, 1000 төгрөгөн дээр хэл ам хийхээс ичнэ, түвэгшээнэ. Гэхдээ Монголын хамгийн олон харилцагчтай банкны хувьд дуслыг хураавал далай гэдэг зарчим энд үйлчилнэ шүү дээ.
Бидний алтан цагийг хэмнэснийхээ шанд ингэж “гэмгүйхэн” хулгай хийх нь шударга эсэхийг мэдэхгүй юм. Багш нар хүүхдүүдээс өдөр бүр битгий хэл сардаа нэг удаа 500, 1000 төгрөг хураахад эцэг, эхчүүд учир шалтгааныг нь асууж, бөөн асуудал, гомдол үүсдэг. Гэтэл өдөр, сар, жилд хичнээн удаа авч буй нь мэдэгдэхгүй энэ мэтийн шимэгчлэлд бид яагаад дуугүй сууна вэ?
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, банкны карт эзэмшдэг нэг хүн өдөрт дунджаар 10 удаа гүйлгээ хийдэг гэж үзье. Тэр бүрт 50-250 төгрөг шимтгэлд явдаг гэвэл өдөрт бид дунджаар 1500 төгрөгийг шимтгэлд өгдөг байх нь. Энэ нь сардаа 45,000 төгрөг гэсэн үг. Энэ гэхдээ хамгийн багаар бодож тооцоолсон дүн. Тэгэхлээр бид цагаа хэмнэсний төлөө банкинд ийм хэмжээний мөнгө төлж байна. Үүн дээр дээрх утга учир нь олдохгүй шимтгэлүүдийг нэмбэл хичнээн төгрөг болохыг та бүхэн өөрсдийн гүйлгээг хянаж, тооцоолж үзнэ буй за.
Эх сурвалж www.wikimon.mn

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
