Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой уламжлалт “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт маргааш буюу 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12.30 цагт болно.
Ерөнхий зохион байгуулагч:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам.
Хамтран зохион байгуулагч:
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар;
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар;
- Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт төсөл;
- АНУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг;
- Швейцарийн хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төсөл;
- “Глобал коммунитис” олон улсын байгууллага;
- Монголын хүнсчдийн холбоо.
2006 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэ жил 13 дахь намартайгаа золгож байгаа “Намрын ногоон өдрүүд” нь манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа болоод байна. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа нь тус арга хэмжээний цар хүрээг илтгэж байна.
Энэ жилийн хувьд, “Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.

Өдөрлөгүүдийн үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:
- Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээ;
- Амталгаат худалдаа, шинэ бүтээгдэхүүний танилцуулга;
- Баяжуулсан хүнсний тухай хуулийн сурталчилгаа, хэлэлцүүлэг;
- “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хоол хийх үзүүлбэр, амталгаат худалдаа;
- “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн тоглолт;
- Орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааны танилцуулга;
- Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогчдын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, флаш моб;
- “Та сүүгээ уусан уу” хэлэлцүүлэг;
- “Алсыг хар – органикийг сонго” хэлэлцүүлэг;
- “Махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг;
- “Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийн онцлог, экспортын боломж” хэлэлцүүлэг;
- Хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа;
- Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн. Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт:
Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинациар зохион байгуулна.
- Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн-1
- Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн-1
- Шинэ хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1
- Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1
- Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн-1
“Алтан намар” үзэсгэлэн худалдааны үеэр дараах номинациар шалгаруулалт зохион байгуулна. Үүнд:
- Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг-1
- Зохион байгуулалт сайтай оролцсон дүүрэг-1
- Зохион байгуулалт сайтай оролцсон сум-2
- Шинэ сортын ногоо нутагшуулсан ногоочин/хүлэмж, ил талбай/-2
- Хамгийн олон нэр төрлийн ногоо борлуулсан ногоочин-3
- Эрүүл төмс борлуулсан ногоочин-2
- Шилдэг жимсчин-2
- Эмийн ургамал, суулгац, байгалийн жимс-3
- Шилдэг хоршоо-3
- Шилдэг аж ахуйн нэгж-2
- Зохион байгуулалт сайтай оролцсон төсөл, олон улсын байгууллага-2

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
