Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комиссын 2 дахь хуралдаан өнөөдөр боллоо. Тус комиссын даргаар дүүргийн Дэд бүтэц, хот төлөлвлөлт хариуцсан-Засаг даргын орлогч Т.Батцогт ажилладаг бөгөөд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын нэгтгэсэн тайлан мэдээг комиссын гишүүдэд танилцуулсан юм. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 85,7 хувьтай явагдаж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн 12 хорооны гадна хаалгыг сольж, дөрвөн хороонд сангийн засварын ажил хийсэн байна. Түүнчлэн дүүргийн 3 дугаар хорооны байранд ус зайлуулах хоолой хийж, 4 дүгээр хороонд сангийн засварыг хийж байна. Мөн ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын ажил 85,6 хувьтай явагдаж байгаа бол Эрүүл мэндийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85,7 хувьтай явж байна
2018 оны 09-р сарын 20 өдөр, 11 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
