Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-нд уламжлал болгон тэмдэглэж ирсэн “Автомашингүй өдөр” боллоо. Нийт 40 гаруй улс орны 1000 гаруй хотод зохион байгуулагдаж буй “Автомашингүй өдөр”-ийг манай улс анх 2009 оноос эхлэн тэмдэглэх болжээ.
Өдгөө найм дахь жилдээ тэмдэглэж байгаа энэхүү өдрийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор НЗДТГ, НЭМГ, НЦГ-аас хамтран зохион байгуулж байна. “Автомашингүй өдөр”-т зориулсан урлаг, спортын арга хэмжээний нээлтэнд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал, Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Нийслэлийн Соёл урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга М.Мөнхсайхан болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Сүүлийн жилүүдэд нийслэл хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний улмаас хүн амын тоо эрчимтэй нэмэгдэхийн хэрээр автомашины тоо ихсэж, агаарын бохирдлыг нэмэгдүүлэн хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийн нэг болж байна. Тиймээс энэхүү өдрийг тэмдэглэх нь агаарын бохирдол, автомашины хэрэглээг бууруулах, улмаар манай орны төдийгүй дэлхий нийтийн өвчлөл, тахир дутуу болох, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй зам тээврийн осол гэмтлийг бууруулах, иргэдэд эрүүл амьдралын хэвшил, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх замаар халдварт бус өвчлөлийг бууруулах ач холбогдолтой юм.
“Автомашингүй өдөр”-ийн хүрээнд НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагууд иргэд, олон нийтэд автомашинаас татгалзах, унадаг дугуй, явган алхах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, идэвхтэй хөдөлгөөнийг төлөвшүүлэх тухай мэдээлэл, сургалт сурталчилгааг хүргэж буй бөгөөд “Үзэсгэлэнт Улаанбаатар өртөөт марафон” гүйлтийн тэмцээнд баг болон оролцож байна.
Мөн энэ өдөр Монголын улаан загалмайн нийгэмлэг, АШУҮИС, Цагдаагийн академи, Төмөр замын дээд сургууль, “Ач” болон “Этүгэн” дээд сургуулийн оюутан залуус, сайн дурын ажилтнууд, гишүүд дэмжигчид баярын жагсаал хийлээ. Нийслэлийн иргэд авто замаар явган зорчиж, хүүхэд хөгшид салхилж зугаалсан “Автомашингүй өдөр”-өөр төв талбайд “Хүүхэд бүриийг зам тээврийн ослоос хамгаалъя” шохойн зургийн уралдаан, “Хотын соёлыг хогийн савнаас” хөгжөөнт тоглоом, замын хөдөлгөөний аюулгүй байлдлыг сурталчилсан АХА тэмцээн, фитнесс бялдаржуулах, чийрэгжүүлэх төвүүдийн үзүүлбэр, дугуйн парад зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Энэхүү өдрийн гол зорилго нь НҮБ-ын 64 дүгээр Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашины хэрэглээг хязгаарлаж бусад нийтийн тээвэр, унадаг дугуй зэргийг сонгох, явган алхалтыг дэмжих, автозамын түгжрэлээс үүдэлтэй хүн амын дундах бухимдал, цаг алдалтыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд оршиж буй юм.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
