Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж (2018-09-26) хаалттай хувьцаат компанийн хараат бус гишүүдийг томилох, хөрөнгө бүртгэж авах, гудамж, цэцэрлэгт хүрээлэн шинээр нэршүүлэх болон “Хангарьд” одонгоор шагнах асуудлыг хэлэлцэв. “Нийслэлийн орон сууцны корпораци”, “Олон улсын худалдааны ложистик төв” хаалттай хувьцаат компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжаар Баянзүрх дүүргийн VIII, XVI хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат өргөө”, “Гангар инвест” компанийн барьж, ашиглалтад оруулж буй ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх асуудал байв. Үндэсний батлан хамгаалахын их сургууль орчимд байгуулсан эл төвийг нийслэл болон Хөгжлийн банкны 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьжээ. Уг инженерийн байгууламжийг “Орон сууц,нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дансанд бүртгэж, ашиглалт, хамгаалалтыг нь хариуцуулах тогтоолын төслийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан танилцуулсан юм.
Тэргүүлэгч Б.Батнасан тогтоолын төслийг сонсоод, ямар нэг байгууллагын дансанд хөрөнгө бүртгэхдээ ашиглалт, арчлалтын зардлыг нь хаанаас гаргахыг тооцож, тухайн байгууллагын удирдлагаас санал асууж байх нь зүйтэй гэв. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан шинээр ашиглалтад оруулж буй хөрөнгийг эзэнгүйдүүлж болохгүйг анхааруулсан бөгөөд Тэргүүлэгчдийн санал хураалтаар ус, дулаан дамжуулах төв, шугам сүлжээг өмчид бүртгэн авлаа.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
