Өнөөдөр болсон (2018.10.09) нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах, түрээсийн орон сууцны тоог нэмэх хөтөлбөрийн хүрээнд өрнөж буй, Яармагийн спорт цогцолборын орчмын барилгажуулалтын төсөлд өөрчлөлт орууллаа. 2.2 га талбайд хийх эл бүтээн байгуулалтын үр дүнд 198 айлаар орон сууцанд орох байв.
Тэгвэл шинэ төлөвлөлтөөр орон сууцны тоог 768 болгож, цэцэрлэг, сургууль барих гэнэ. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан орон сууцны тоог нэмэгдүүлэхдээ автозогсоол, ногоон байгууламжийн хүртээмжийг багасгаж болохгүйг анхааруулав. Тэргүүлэгчид хэлэлцээд тогтоол гаргаж, барилгажуулалтын төсөлд өөрчлөлт оруулав.
Үүнээс гадна энэ удаагийн хуралдаанаар “Уншлагыг дэмжих-2021” төсөл хэрэгжүүлэхийг дэмжих, эсэх талаар хэлэлцэв. Төслийн танилцуулгыг НИТХ-ын тэргүүлэгч, Нийгмийн бодлогоон хороон дарга Д.Мөнхжаргал танилцууллаа.
Нийслэлийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал уг төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Уншлагын соёлыг түгээн дэлгэрүүлж, шинэ арга, хэрэгсэл нэвтрүүлэх зүрилготой эл төслийн үр дүнд дүүрэг бүр номын сантай болж, суудлын тоо нь нэмэгдэх юм. Мөн ангийн болон гэрийн номын сангаар дамжуулан уншлагын нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх олон талт ажил өрнөх онцлогтой. Тэргүүлэгчид уг төслийг дэмжиж, хэрэгжүүлэхээр болов.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
