Индонез улсад байн байн байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүний амь нас сүйдэж байна. Цунами, газар хөдлөлтийн улмаас 2010 хүн амиа алдсан тухай харамсалтай мэдээг тус улсын Гамшгийн хор уршгийг арилгах Үндэсний газрын албан ёсны төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо мэдэгдэв.
Өмнө нь 1944 хүн амь үрэгдэж, 5 мянга орчим хүн сураггүй алга болсон тухай мэдээлж байсан юм. Гамшигт өртсөн 11 мянган хүн гэмтэж бэртжээ. Одоогийн байдлаар, 67 мянга орчим орон сууцны байшин барилга эвдрэн сүйдсэний улмаас 83 мянга гаруй хүнийг түр хоргодох байруудад байрлуулжээ. Индонез улсад 10 дугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд гамшгийн үеийн онц байдал зарласан байна. Тус улсын эрх баригчид гамшгийн хор уршгийг арилгахад 560 тэрбум рупи буюу 37,6 сая ам.доллар гаргахаар шийдвэрлэжээ.
Үндэсний хорооноос мэдэгдсэнээр,9 дүгээр сарын 28-нд Индонезийн Сулавеси арлын эргийн орчимд, Палу хотоос холгүй газарт 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон ба хэсэг хугацааны дараа тухайн дүүрэгт дахин 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Гамшгийн улмаас Палу хот ихээхэн хохирол амсчээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
