Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр” төвийн эхний байгууламжийг барих ажил дуусах шатандаа ороод явж байна. Тэгвэл өчигдөр БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НЗД-ын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг болон бусад албаныхан Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд баригдаж буй анхны Дэд бүтцийн төвийн барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий болгох зэрэг олон давуу талтай бүтээн байгуулалт юм. Энэ төв нь 200-300 айл өрхийг дулаан, цахилгаан, цэвэр бохир ус, холбоо, ариутгах татуургын хангамжаар бүрэн хангах хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ “Иргэдтэйгээ хамтарч амьдрах орчныг сайжруулах, агаар хөрсний бохирдлыг бууруулах тал дээр иргэд төрийн байгууллага ямар үр дүнд хүрч болох вэ, гэр хорооллыг хаус хороолол болгох боломжтой гэдгийг уг төсөл харуулж байна. Энэ онд 3 байршилд, ирэх онд 47 байршилд хийхээр төлөвлөж байсан ч энэ жил ганцхан Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд ажлыг эхлүүлээд дуусах шатандаа ороод явж байна. Иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаж, өөрсдөө баг болж нэгдсэний үр дүнд энэ ажил хийгдэж байгаагаараа онцлогтой. Агаар хөрсний бохирдлыг арилгах эцсийн арга зам бол иргэдээ орон сууцжуулах явдал юм. Тэгэхдээ өнөөдөр дэд бүтцийн асуудлыг нь шийдээд өгчихвөл иргэд заавал орон сууцанд орно гэж зүтгэхгүй. Өөрийн эзэмшлийн газартаа дэд бүтцээ татуулаад орон байраа өргөжүүлээд амьдрах бүрэн боломжтой учраас үүнийг гэр хороололд хувьсгал авчрах төсөл хэмээн харж байна. Ажлын гүйцэтгэлд нь сэтгэл хангалуун байна. Иргэд мөн идэвхтэй оролцож, ажилд дэмжлэг үзүүлж байна. Нийт хамрагдах өрхийн 150 гаруй өрх айл бэлтгэлээ хангаж, суултуур болон ваннаа авсан байна. Мөн “Дэлхийн банк”-тай хамтраад дулаалгын төсөл боловсруулж байна. Дулаалгын өртгөөс хамааран “Дэлхийн банк 70 хувийг, иргэд 30 хувийг гаргахаар төлөвлөж байна” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Сервис центр буюу гэр хорооллыг дэд бүтцийн сүлжээнд бүрэн холбох уг төсөл нийтдээ 14 га талбайг хамарч, 200 хашааны 284 айл энэхүү төсөлд хамрагдаж байна. Маш бага зардлаар иргэд өөрийн эзэмшил газартаа орчин үеийн амины орон сууцтай болгох төсөл юм. Энэ төслийн ачаар гэр хороололд бодитой хувьсал авчирна гэж үзэж байгаа. Бид гэр хорооллын өрхүүдийг цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд холбоод зогсохгүй авто зам, дугуйн зам, явган хүний авто зам, гэрэлтүүлэг, камер зэргийг бүрэн шийдсэн иж бүрэн төслийг хэрэгжүүлж байна. Магистрал шугамуудаа бүрэн татаж дууссан. Айлуудын хашаанд ариутгах татуургын 198 худаг, дулааны 88 худаг татаж бэлэн болгож, айлуудын хашааруу татаж байна. Шугамууд татагдаж дуусахаар автозамын ажлууд хийгдэнэ.” хэмээлээ.
Долдугаар хорооны иргэн Л.Өлзиймаа “Нийслэлийн зүгээс гэр хорооллыг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах тал дээр анхаарч уг төслийг хэрэгжүүлж байгаад баяртай байна. Манай гэр бүлийн зүгээс уг төслийг анхнаас нь дэмжиж ирсэн бөгөөд өнөөдөр гэрт хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмжүүдээ авчихсан одоо холбохыг нь хүлээгээд л байж байна. Энэ төсөлдөө зориулан байшиндаа багахан хэмжээний засвар хийсэн. Бид заавал орон сууц өндөр үнээр авах шаардлагагүй өөрсдийнхөө эзэмшлийн газарт тохилог хаустай болох бүрэн боломжтой болж байна. Нийслэлийн зүгээс ажлыг эрчимтэй явуулж байгаад баяртай байна.” хэмээлээ.
Дэд бүтцийн төв нь айл өрхүүдэд дулаан, цэвэр, бохир ус, холбоо дохиолол зэрэг үндсэн таван шугамыг ойртуулах юм. Бие даасан бохирыг системийг цэвэрлэх байгууламжаар шийдэхээр болсон бөгөөд цэвэрлэх байгууламж нь хатуу хог хаягдлыг шүүж, элс, өөх тос баригчтай. Насосын станц, идэвхжүүлэлтийн цөөрөм, хоёр ээлжийн тунгаах цөөрөмтэй. 15-30 минутын зайтай насосоор бохирдлыг тунгааж шүүх юм. Тунгаагуураар орсон ус 99 хувь цэвэршиж, гаргалгааны худагт нийлнэ. Биологийн уламжлалт цэвэрлэх байгууламжийн дамжлагыг энгийн байдлаар шийдсэн технологи аж. Хоногт 520 м/куб бохир цэвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлаа ирж буй бохироос шалтгаалан автоматаар тохируулах юм байна.









Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
