Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна

2026 оны 11-р сарын 13 өдөр, 13 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Нийслэлийн хүн амын өвлийн идэшний хэрэгцээнд зориулж эрүүл ахуйн шаардлага хангасан мах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, тогтвортой үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Өвлийн идэш-2026” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, холбогдох хяналтын байгууллагууд хамтран 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Арга хэмжээнд 21 аймгийн малчин, хоршоологчид оролцож мах, сүү, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр худалдан борлуулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх