УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчин болон тэргүүлэх чиглэлийг сайжруулах өнөөгийн хүчин чармайлтыг хэлэлцэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.10.24) Төрийн ордонд зохион байгуулав.
Ази номхон далайн группийн шаардлагыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгын дор зохион байгуулсан хэлэлцүүлэгт Олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид, холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагаас банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид зэрэг төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэлсэн үгэндээ “Монгол Улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх орчныг сайжруулах чиглэлээр төлөвлөгөөний дагуу тодорхой ажлууд хийгдэж байна.
2018 онд УИХ-аас Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хүлээн авч, уг хуулийг баталсан.
Монгол Улс саарал жагсаалтад орж болохгүй. Тэгвэл манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын байдал хүндрэнэ. Тиймээс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа болон цаашид ямар гарц гаргалгаа байгааг өнөөдөр хэлэлцэнэ” гэлээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, М.Оюунчимэг нар оролцож, байр сууриа илэрхийлэв.
Мөн Сангийн яам, Хууль зүйн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хийж байгаа ажлын талаар илтгэл тависан бол Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн өнөөгийн чиг хандлага, дэлхийн санхүүгийн байгууллага, улс орнуудын туршлагаас суралцсан сургамжууд, Монгол Улс үүнийг хэрхэн хэрэгжүүлж болох талаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх газрыг хариуцсан мэргэжилтнүүд танилцуулга хийлээ.
Төгсгөлд нь хэлэлцэж буй сэдэвтэй холбогдуулан чөлөөт ярилцлага өрнүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
