Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах болон иргэдийн ая тухтай, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд нийтийн тээвэр чухал үүрэгтэй билээ. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, түүнд хяналт тавих механикийн инженерүүд нь шалгахгүйгээр гаргаж, замын хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг нь иргэдийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй нэг шалтгаан болж байна.
Тус албанаас гаргасан судалгаагаар 2017 онд нийтийн тээврийн хэрэгсэл нийт 920 цагийн зогсолтыг зам дээр эвдэрч, унтарч зогссон байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг зохиомолоор нэмэгдүүлж байгаа бөгөөд 15-20 минут зогсоход үүссэн замын хөдөлгөөний ачааллыг хэвийн байдалд оруулахад 1-2 цагийн хугацаа шаардлагатай болдог байна.
Тухайлбал, өчигдөр “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК, “Трансбус” ХХК зэрэг байгууллагуудын 6 том оврын автобус нь хий хөлдсөн, техникийн хувьд эвдэрсэн зэргээс шалтгаалж замын зорчих хэсэгт зогсож ачаалал үүсгэж байсныг тус албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн зөөж шилжүүлэн ажиллалаа.
Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
