Индонезийн нийслэл Жакартагаас Пангкал Пинанг хот уруу нислэг үйлдэж байсан “Lion Air” компанийн “Boeing 737 MAX 8” зорчигч тээврийн онгоц хөөрөөд удалгүй нислэгийн хяналтын төвөөс холбоо тасарчээ. 181 зорчигчтой хөөрсөн онгоц далай дээгүүр нисэж байхдаа холбоо тасарсан байна. Зорчигчдоос гадна нисэх багийн зургаан гишүүн байжээ. Холбоо тасраад удалгүй Индонезийн Эрэл хайгуул эрсдэлийн агентлагаас онгоц Индонезийн Жава арлын ойролцоох далайд осолдсон тухай мэдээлжээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ба 130 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ажиллаж байна.
“Boeing 737 MAX 8” онгоц өнөөдөр /2018.10.29/ өглөө орон нутгийн цагаар 06.20-д Жакартагаас хөөрч, цагийн дараа Пангкал Пинанг хотод газардах ёстой байжээ. 2016 оноос ашиглаж байгаа “Boeing 737 MAX 8” онгоц 210 хүний даацтай. Нислэгийн зөвлөх Гэрри Сойхатман осолдсон онгоцонд туршилтын нислэгийн үеэр бага зэрэг асуудал үүсэж байсан тухай BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Lion Air” компани нь 1999 онд байгуулагдсан Индонезийн нислэгийн хамгийн хямд бөгөөд том компани. Тус компани нь Зүүн өмнөд Ази, Австрали, Дундад Ази руу цөөн тооны нислэг үйлддэг ба ихэвчлэн дотоодын нислэг хийдэг байна. Аюулгүй байдал болон менежмент муу гэх шалтгаанаар 2016 оноос хойш Европ руу нисэх эрхгүй болсон байна.
Эх сурвалж: BBC

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
