Жил бүр дэлхийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох Э.Энхриймаа өнөөдөр (10-р сарын 31) Пума Империал зочид буудлын Royal танхимд хэвлэл мэдээллийн салбарынхантай анх уулзаж, гоо үзэсгэлэнгийн энэхүү тэмцээний тухай, уг тэмцээний энэ жилийн онцлог, хүмүүнлэгийн чиглэлээр явуулж буй ажил, олон улсад нэр хүндтэй энэ арга хэмжээний үеэр дэлхийд хүргэх мессежийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээллээ.
Хэвлэлийн бага хурал дээр Э.Энхриймааг дэмжиж, түүнтэй хамтран ажиллаж буй “Asian future” компанийн гүйцэтгэх захирал Ц.Соёл-Эрдэнэ, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбооны ерөнхийлөгч Д.Энхсайхан, Эрдэнэт хот, Орхон аймгийн нутгийн зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, хэвлэлийн төлөөлөгч Б.Бурмаа нар өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

Э.Энхриймаа нь энэ онд зохиогдсон “Miss World Mongolia” тэмцээний үндэсний 14 дэх ялагчаар шалгарсан, 21 настай, Эрдэнэт хотын уугуул, орос 14-р сургуулийг дүүргэж Санхүү, эдийн засгийн их сургуулийн Олон улсын нягтлан бодогчийн ангийг энэ жил төгсөх гэж байгаа оюутан бүсгүй юм. Багаасаа тооны хичээлд шимтэн дурлаж, математикийн удаа дараагийн олимпиадад амжилттай оролцож ирсэн, урлаг, спортоор өөрийнхөө хэмжээнд хичээллэдэг Энхриймаагийн хувьд урьд өмнө нь гоо сайхан, загварын тэмцээн, уралдаанд оролцож байгаагүйгээрээ онцлог гэж хэлж болно. Тэрээр “Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны 14-р наадмаас хүртсэн шагналынхаа 20 сая төгрөгөөр дөрвөн өнчин хүүхдэд хашаа, байшин худалдан авч өгч, орон гэртэй болгожээ.
Э.Энхриймаа дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт монгол эхчүүд, эмэгтэйчүүдээ төлөөлөн өрсөлдөхдөө ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ гэсэн санааг илэрхийлж “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг дэвшүүлэх юм. Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номыг санаачлан бүтээж хэвлүүлэн, олон нийтэд үнэгүй тараасан билээ. Номын эхний цувралд 100 ээжийн шилдэг зөвлөгөө багтсан бөгөөд цаашид 1000 ээжийн сургааль болгон өргөжүүлж улмаар дэлхийн ээжүүдийн сургаалиас бүтсэн ном гаргахаар төлөвлөөд байгаа юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр Э.Энхриймаа ярихдаа “14 дэх удаагийн үндэсний ялагч болж, эх орноо төлөөлөн дэлхийн тэмцээнд оролцох нь миний хувьд нэг талаар үнэхээр аз жаргалтай үйл явдал, нөгөө талаар асар их үүрэг, хариуцлага юм. Монголчуудынхаа итгэл, сэтгэлийг тээж явахын тулд “Miss World” тэмцээний долоон шалгуур болох хүмүүнлэг, спорт, авьяас зэрэг бүхий л төрлөөр нарийн хуваарийн дагуу бүх хүчээ дайчлан бэлтгэл хийж байна” гэсэн юм.
Э.Энхриймаа хүмүүнлэгийн чиглэлээр явуулж буй ажлынхаа хүрээнд Монгол Улсад улсад нэн тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ (END TB)” төслийг санаачлан эхлүүлсэн билээ. Манай оронд сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг 15-44 насныхан эзэлж, жил бүр 4000 хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн нас барж байгаа зэрэг сэтгэл эмзэглэм олон баримт Э.Энхриймааг хүмүүнлэгийн ажлын энэ сэдвийг сонгоход хүргэжээ. Иймээс тэр сүрьеэтэй хүмүүст туслах, иргэдийг энэ өвчний талаар мэдлэгтэй болгох замаар урьдчилан сэргийлүүлж сургах чиглэлээр хүмүүнлэгийн олон ажил эхлүүлээд байгаа билээ.
Э.Энхриймаа удахгүй Монголын сайхан бүсгүйчүүдээ төлөөлж “Дэлхийн мисс-2018” тэмцээнд гоо үзэсгэлэн, авьяас билэг, авхаалж хүч, оюун ухаанаа сорихоор БНХАУ-ын Санья (Sanya) хотыг зорих гэж гэж байна.

10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
