Өвлийн улирал эхэлж, хүйтний эрч эрс чангарч байгаатай холбогдуулан дүүргийн Онцгой комиссын Хүчтэй цасан шуурга болон ган зуд, хөлдөлт, газар хөдлөлтийн үед ажиллах ажлын хэсэг хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт газрын гүний ус, булаг гарч гудамж, зам талбай, айл өрхийн гэр, хашаа усанд автаж хөлдөлт үүсгэж байгаа нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн гишүүд танилцуулга хийлээ. Тус ажлын хэсгийг дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт ахалж байгаа бөгөөд үүсээд буй нөхцөл байдал дээр цаашид авах арга хэмжээний талаар болон хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах саналыг холбогдох албаны хүмүүсээс болон тус хорооны Засаг дарга нараас тодруулав.
Түүнчлэн цаг агаарын аюултай үзэгдэл, хүчтэй цасан шуурганаар зам даваа хаагдсан, иргэд төөрсөн, автомашин техник цасанд суусан тохиолдолд хүн, хүч техник хэрэгслийг хэрхэн зохицуулах, хор уршигыг хэрхэн арилгах зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
