Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн амьдрах орчинг эрүүл, ая тухтай таатай болгох үүднээс бүх нийтийн их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулан ажилладаг. Тухайлбал Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ‘’Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх’’ журмын хүрээнд энэ сарын 17-ны өдөр буюу ирэх бямба гаригын 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.
Тус цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх бол сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг цэвэрлэж, барилга байгууламж ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм.
Цэвэрлэгээний үйл явцад дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс бүрэн хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй зохион байгуулсан хороо, аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага та бүхэн бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
