Монгол Улсын Засгийн газар 2010 онд БНАЛАУ-д хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь бэлэглэх тухай албан ёсоор мэдэгдэж байсан. Үүнээс хойш хоёр орны хооронд зохион байгуулагддаг өндөр дээд хэмжээний уулзалтын үед Лаос улс энэ асуудлыг хөндөж ард түмэн, төр засгийнхаа өмнөөс талархал илэрхийлэн хоёр орны харилцааны нэгэн чухал сэдэв болсоор ирсэн.
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 8 сарын 15-ны өдөр 254 дүгээр тогтоол гаргаж Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь олгох тухай шийдвэрлэсэн. Үүнийг дагуу ХХААХҮЯ болон бусад холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар үржлийн хонь олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Монгол улсад суугаа Лаосын элчин сайдтай хамтран шуурхай ажилласны үр дүнд энэ ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж байна.
Монгол, Лаос 2 орны харилцаа 1962 онд дипломат харилцаа тогтоосон цагаас эхлэн “Бие биеэ дэмжин харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчим”-аар хөгжиж ирсэн. Тухайлбал: Монгол Улсын Засгийн газраас 60 ортой Монгол-Лаосын Найрамдал эмнэлэг, 200 хонь, ямааны үржлийн аж ахуйг 1984 онд тус тус буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн.
Өнөөдөр Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар олгох 1000 толгой үржлийн хонийг ОХУ-ын тээврийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудлаас Лаос улс руу хүргүүлж байна. Энэхүү хүмүүнлэгийн үйлс нь Монгол, Лаос улсуудын уламжлалт найрсаг харилцааны илэрхийлэл болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа явдал бөгөөд Монголын Засгийн газраас олгож буй энэхүү тусламж нь Лаос Улсын мал аж ахуй, ялангуяа хонь, ямааны аж ахуйг хөгжүүлэхэд чухал түлхэц болно.
Цаашид Монгол Улсаас Лаос Улсад хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, хивс, малын эм, вакцин, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх зэргээр хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.







Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
